Энэ сарын 07-нд ХАМАС бүлэглэлийн дайчдын Изриальд болсон "Нова" хөгжмийн наадмаас хулгайлсан 23 настай, Герман-Израиль иргэншилтэй эмэгтэйг нас барсан гэж Израилийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
"Бид 23 настай Шанигийн цогцсыг олж, хэн болохыг нь тогтоосондоо сэтгэл дундуур байна" гэж тус яам өнгөрсөн даваа гарагт Twitter байсан X хуудсанд нийтэлжээ. Шүүх эмнэлгийн шинжээчид түүний гавлын яс бяцарсан байдалтай байсныг тогтоосон байна.
Ясны хэлтэрхий нь гавлын ясны доод хэсэгт, тархийг цусаар хангадаг гол судас болох гүрээний артерийн ойролцоо байдаг ясны хэлтэрхий байв. ДНХ-ийн шинжилгээгээр уг хэлтэрхий нь бүсгүйнх болох нь тогтоогджээ.
10 дугаар сарын 07-нд ХАМАС Газа болон Израилийн хилийг зөрчих үед тэрээр Израилийн өмнөд хэсэгт болсон хөгжмийн наадамд оролцож байжээ.
"Наадмын үеэр түүнийг хулгайлж, алан хядагчид Газын зурвасын эргэн тойронд тарчлаан зовоожээ" гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурдаад, бүсгүйг маш аймшигтайгаар үхсэн гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (17)