10 дугаар сарын 7-ноос хойш Израилийн Газын зурваст хийсэн цохилтын үеэр амь үрэгдэгсдийн тоо 7950-д хүрсэн гэж Рамалла дахь Палестины Эрүүл мэндийн яам ням гарагт Хамас бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгийн эх сурвалжаас авсан мэдээллээс иш татав.
Амь үрэгдэгсдийн бараг дөрөвний гурав буюу 73 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн байна гэж яамны тайланд дурджээ. Дайралтын улмаас 20 мянга гаруй хүн шархадсан.
Амиа алдсан хүмүүсийн тоонд 116 эмнэлгийн ажилтан багтаж байгаа. Өмнөх мэдээгээр тус яам Газын хойд хэсгийн 2000 ортой 24 эмнэлгийг нүүлгэн шилжүүлэхийг мэдэгдсэн байна.
Л.Сайнаа