Хүүхдүүд Газад "гамшгийн" нөхцөл байдалтай тулгараад байгаа бөгөөд эцэг эхчүүд тэдэнд давстай ус өгөхөөс өөр аргагүй болсон гэж НҮБ-ын Хүүхдэд туслах Юнисеф агентлаг мэдэгдэв. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Тоби Фрикер BBC News-т хэлэхдээ, одоогийн мөргөлдөөн хурц байдалд шилжихээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэжээ.
Мөн тэрбээр "Манай ажилтнуудын нэг дөрөв, долоон настай хүүхэдтэй. Тэр зүгээр л охидыг аюулгүй байлгах, тэднийг амьд байлгахыг хичээж байна" гэв.
АНУ-аас Газа руу нэвтрэх боломжтой болсон тусламжийн хангамжийн асуудал энд голлох байр суурийг эзэлж буй. Гэвч энэ нь бүх хүнд хангалттай хүрэлцэхгүй байгаа юм.
Л.Сайнаа