Дагестаны нисэх онгоцны буудал руу Изриалийг эсэргүүцэгч бүлэглэл дайран орж эмх замбараагүй байдал үүсгэсний дараа ОХУ-д оршин суудаг Изриаль иргэдийг сэрэмжтэй байхыг уриалжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан видео бичлэгүүдэд Тель-Авиваас ирж буй хүмүүсийг хайж байгаа ууртай олон хүмүүс Махачкалагийн нисэх онгоцны буудлын дундуур гүйж байгааг харуулсан байна.
Цугласан хүмүүсийн зарим нь хөөрөх зурвас руу гүйж, тэнд байгаа онгоцыг бүсэлжээ. Энэ үйл явдлын дараа аюулгүйн хүчнийхэн нөхцөл байдлыг хяналтандаа авсан. Эрх баригчид нисэх онгоцны буудлыг хаасан бөгөөд мягмар гараг хүртэл хаалттай байх болно гэж Оросын нисэхийн агентлаг Росавиациа мэдэгдэв.
Танхайрсан гэх үндэслэлээр 60 хүнийг саатуулсан гэж Оросын мэдээллийн агентлагууд орон нутгийн дотоод хэргийн яамнаас иш татан мэдээлэв. Видеонд хэдэн зуун хүн нисэх буудлын терминал руу дайран орж, зарим нь Палестины далбааг намируулж, "Аллаху Акбар" (Бурхан хамгийн агуу) гэж хашгирч байгааг харуулсан байна.
Жагсагчид Махачкалагийн нисэх онгоцны буудлын гадаа машинуудыг зогсоож, бичиг баримтыг нь харахыг шаардаж, Израилийн иргэдийг энд тэндгүй хайж байв. Хэрэг явдлын үеэр ойролцоогоор хорин хүн гэмтэж бэртсэний дотор цагдаа алба хаагч нар байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тэдний зарим нь хүнд бэртэж, хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Дагестан бол Каспийн тэнгисийн баруун захад 3.1 сая орчим хүн амтай Хойд Кавказ дахь Оросын голдуу лалын шашинтай бүгд найрамдах улс юм. Иргэний эмх замбараагүй байдлын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус улсын засгийн газар мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)