Ойролцоогоор хоёр долоо хоног далайд сураггүй алга болоод байсан хоёр хүний нэгийг пүрэв гарагт Канадын загас агнуурын завь Вашингтоны Кейп Флаттери хотоос баруун хойд зүгт 70 милийн зайд олсон тухай АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Стив Строхмайер мэдэгдэв.
Строхмайер CNN-д утсаар ярихдаа "Тэр олон хоног Канадын далайгаас аврах салан дээр байсан ч итгэл найдвараа хадгалсаар байгаад эцэст нь санамсаргүй загас агнуурынханд олдсон нь үнэхээр гайхалтай үйл явдал боллоо" гэжээ.
Ням гаргийн үдээс хойш эргийн хамгаалалтын албанд 10 дугаар сарын 12-нд Вашингтоны эргээс хөдөлж, 10 дугаар сарын 15-нд буцаж ирэх ёстой байсан загас агнуурын хөлөг онгоц сураггүй алга болсон талаар сэрэмжлүүлэв. "Тэд Вашингтоны Вестпортоос явсан" гэж Строхмайер хэлэв.
Тус иргэнийг Канадын загас агнуурын завь олж, нэн даруй эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эмч нар түүний биеийн байдлыг хэвийн гэжээ.
Одоогоор өөр нэг хүн ор сураггүй алга болсон хэвээр байгаа бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.
Л.Сайнаа