Жүжигчин Мэтью Перригийн оршин суугаа газартаа нас барсан шалтгааныг тодруулахын тулд Лос Анжелес дүүргийн эрүүл мэндийн шинжилгээний газраас нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж мэдээлжээ.
Эмнэлгийн шинжээч ням гарагийн үдээс хойш Перригийн онлайн бүртгэлийг шинэчилж, түүний үхлийн шалтгааныг "хойшлогдсон" гэж бичжээ. "Задлан шинжилгээ хийх үед үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй тохиолдолд нэмэлт судалгааг хийж дуустал хойшлуулсан гэрчилгээ олгоно" гэж шүүх эмчийн удирдамжинд дурдсан байна.
Лос-Анжелесийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэг, аллага гэмт хэргийн хэлтэс Перригийн үхлийг шалгаж байгаа ч хууль уг сахиулах байгууллагын эх сурвалж CNN-д өгсөн ярилцлагадаа ямар ч аллагын шинж тэмдэг ажиглагдаагүй гэжээ. Ням гарагт жүжигчний шарилыг ойрын төрөл төрөгсөд нь өгөхөд бэлэн болсон байна.
Хэрэг явдлыг тодруулбал, Лос Анжелесийн Гал түймрийн албаны төлөөлөгч Брайан Хамфри CNN-д 911-ийн дуудлага бямба гаргийн 16:07 цагт усанд аврах яаралтай тусламжийн дуудлага ирсэн гэж мэдэгдэв. Лос Анжелес Таймс сонин хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлснээр, 54 настай Перри халуун ванндаа ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй хэвтэж байсан. Түүний үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар живсэн гэдэг дээр тогтоод байна.
Л.Сайнаа