Крис Женнер талийгаач экс нөхөр Роберт Кардашианыг яагаад хуурсан тухайгаа олон нийтэд илчиллээ. Женнер өмнө нь түүнийг хуурсан тухай ярьж байсан. Харин яагаад гэдгээ огт тайлбарлаж байсангүй. “Кардашианыхан” нэвтрүүлгийн сүүлийн дугаарт тэрбээр яагаад ийм сонголт хийснээ тайлбарлав.
Охин Хлоэ Кардашиантай ярилцахдаа Женнер тэр үед өөрийгөө "үнэхээр залуу" байсан, хууран мэхлэлтийн үр дагаврыг бүрэн ойлгоогүй байсан гэжээ. "Гэхдээ миний аав таныг хуурахад хүргэсэн юм уу" гэж Хлоэг асуухад, тэрбээр "Тэр үнэхээр агуу нөхөр, агуу аав байсан. Гэхдээ би өвс нь өөр газар илүү ногоон байна гэж бодсон" гэж Женнер хариулав.
Тэрбээр өөрийн харилцаа нь түүний амьдрал дахь "хамгийн том харамсал" байсан ч "бүх зүйл шалтгаантай байдаг" гэж нэмж хэлэв.
Женнер, Роберт Кардашиан нар 1991 онд салсан. Дараа нь тэрбээр Кейтлин Женнертэй гэрлэж, Кендалл, Кайли гэсэн охидтой. Тэд мөн 2014 онд салсан.
Л.Сайнаа