50 орчим жилийн түүхтэй "Lonely Travel" аялалд зуучлах компани ирэх 2024 онд аялалхад хамгийн тохиромжтой газрын жагсаалтыг гаргажээ. Тэгэхдээ 12 сар тус бүрд ангилсан бөгөөд долдугаар сард аялах хамгийн тохиромжтой газраар Монгол улсыг нэрлэсэн байна.
Тэгэхдээ, "Өргөн уудам газар нутаг, сэтгэл хөдөлгөм адал явдал, сэтгэл татам соёлын учралуудыг хүсэн тэмүүлж буй хүмүүсийг Монгол хүлээж байна. Гайхамшигтай газар нутаг, баялаг өв уламжлалаараа алдартай энэхүү ер бусын газар нь газар дор гагнагдсан олон эрдэнэстэй. Тал хээр нь ногоорсон хөдөө нутгаар аялах боломжтой зуны улиралд Монголд очих нь хамгийн тохиромжтой. Долдугаар сар бол улсын хэмжээнд жижиг хотуудад болдог наадмын арга хэмжээ олонтой. Тэр дундаа морь уралдах, бөхийн барилдаан, сур харвах зэрэг уламжлалт тоглоомуудыг үзэж сонирхох нь чухал" гэжээ.
Манай улстай хамт долдугаар сард аялахад тохиромжтой газраар АНУ-ын Дундад Баруун муж, Ирландын Донегал, АНУ-ын муж Монтана, Австрийн уулын амралтын газар Саальфельден Леоганг зэрэг газруудыг нэрлэжээ.
Л.Сайнаа