Бидний сайн мэдэх Харри Поттер цувралын Хармонигийн дүрээр алдаршсан, Британи гаралтай жүжигчин Эмма Ватсон энэ хичээлийн жилд дэлхийн шилдэг Оксфордын Их сургуульд утга зохиолын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар болж, хичээлдээ ороод байгаа аж.
Өдгөө 33 настай тэрбээр хамгийн сүүлд 2019 онд найруулагч Грета Гервигийн "Little Women" кинонд дүр бүтээсэн байдаг. энэ цагаас хойш түүний уран бүтээлийн ажил зогсонги байдалд байгаа. Тодруулбал, нэрт жүжигчин магистрын зэргээ уран зохиолын бичлэгийн чиглэлээр хамгаалахаар шийдэж, ихэвчлэн цахимаар хичээллэдэг байх сонголтыг хийсэн байна. Ингэж шийдсэн нь түүний олны хараанд өртөхгүй байх арга гэж хүмүүс ярьж буй.
Тэрбээр бакалаврын зэргээ 2014 онд АНУ-ын Брауны Их сургуульд Англи хэл, утга зохиолын мэргэжлээр суралцан төгссөн юм. Түүний чөлөө цагаараа голчлон хийдэг зүйл нь ном унших, тэмдэглэл хөтлөх аж.
Л.Сайнаа