Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг цус харваж, нас барсан гэх мэдээлэл олон нийтийн чихийг дэлдийлгээд байна. Энэ мэдээлэл баттай биш учир энэ өдөр намжих хандлага ажиглагдав. Өмнө түүнийг аль эрт нас барсан бөгөөд орлон тоглогч, төстэй жүжигчдийг ашигладаг гэх мэдээлэл цацагдаж байлаа. Үүний талаар таны бодлыг цэгцлэх үүднээс энэхүү нийтлэлийг бичив.
Украины эсрэг дайн өдөөснийхөө дараа олон нийтийн өмнө гарсан түүнийг хүмүүс аль хэдийн нас барсан, энэ бол түүний орллон тоглогч гэцгээж байлаа. Энэ нь анх удаагаа ийм яриа гарч байгаа хэрэг биш байв.
Баримт 1
Дайны ноёны хачирхалтай зан авир, гадаад төрхийг нь өөрчилсөн гэгддэг бичлэг нь үнэн гэдгийг нотлох хүмүүс ч байгаа гэнэ. Украины тагнуулын газрын дарга Буданов "Радио Свобода"-д өгсөн ярилцлагынхаа үеэр "Хүн бүрийн мэддэг байсан Путинг хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сарын 26-нд харсан" гэжээ. Дараа нь Руденко Путиныг амьд гэдэгт итгэж байна уу, үгүй юу гэж шууд асуухад "Би чамд юу гэж хариулахаа мэдэхгүй байна" гэж хариулжээ. "Радио Свобода"-гийн хөтлөгч үүнийг Путинд орлон тоглогч ашиглан зургаа авахуулж байна гэж бодсон гэж хэлэхэд Буданов зөвшөөрсөн.
Баримт 2
Тэрбээр баруун гартаа үргэлж 24,531 австрали долларын үнэтэй Орост үйлдвэрлэсэн Ракета маркийн бугуйн цагийг зүүдэг ч өнгөрсөн наймдугаар сард аль бугуйндаа зүүхээ мартсан байж магадгүй юм. Тэр энэ үеэр зүүн гар луугаа эргэлзсэн байдалтай харж байгаа нь бичлэгт үлдсэн.
Энэ эвгүй мөч нь Оросын Стратегийн хөгжил, үндэсний төслүүдийн зөвлөлийн хуралдаанд түүний оронд орлон тоглогч байна гэх цуу яриаг улам дэвэргэв.
70 настай түүний биеийн байдал тийм ч сайн биш байгааг нуухын тулд орлон тоглогчдыг ашиглаж байна гэх яриа энэ үед хүчийг авсан.
Баримт 3
Гаднах төрх нь хачирхалтай байгааг ажигласан Украины зарим хэвлэлүүд түүний чихний эргэн тойронд мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг хууран мэхлэлтийнх нь нотолгоо болгон зарлажээ. Украины иргэн Буданов наймдугаар сард Украины телевизэд ярилцлага өгөхдөө Путины чих, өндөр нь олон нийтийн өмнө гарч ирэх болгонд нь өөрчлөгддөг гэжээ.
Тэрбээр "Чихний зураг өөр байна гэж бодъё. Гэхдээ энэ нь хурууны хээ шиг, хүн бүрийн чих өвөрмөц байдаг. Тийм болохоор давтагдах боломжгүй” гэж хэлжээ.
Украины TSN мэдээллийн агентлаг тагнуулын дарга Оросын ерөнхийлөгчийг хүнд өвчтэй гэж үзэж байгаа бөгөөд олны өмнө гарахаас зайлсхийхийн тулд давхар биеийг ашиглаж байна гэж мэдэгджээ. Тэрбээр тэд Путинтэй маш төстэй ч гэсэн "өөр өөр зуршилтай, өөр ааш араншинтай, өөр өөр алхаатай, заримдаа бүр өөр өндөртэй байдаг" гэж мэдэгджээ.
Баримт 4
Гуравдугаар сард эзлэгдсэн Мариуполь руу аялахдаа мөн өөр жүжигчин ашигласан гэх яриа гарав. Бичлэгийн гарчиг дээр "Мариупольд хэн очсон бэ?" гэсэн асуулт байлаа. Оросын ерөнхийлөгчийн бие байнга өөрчлөгддөг хийгээд үүнийг ялгааг мэргэжилтнүүд аль эрт анзаарсан. Мөн Путины чихний дэлбээний ирмэг байнга өөрчлөгддөг. Түүний нүүрэн дээрх жижиг мэнгэ ч ялгаагүй.
“Путинуудын нэг нь нүүрэндээ шулуун үрчлээстэй, нөгөө нь жижиг, тасалдсан үрчлээстэй. Түүнд ботокс тариулсан ч энэ нь боломжгүй зүйл гэж судлаачид үздэг. Хэдийгээр өөрт нь ямар нэгэн засвар хийсэн гэдгээ үгүйсгэж байсан ч дайны эзэн олон жилийн турш хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хүмүүс ярьдаг.
Баримт 5
Зэрлэг цуу яриаг өдөөсөн өөр хүчин зүйл нь судлаачид Путины гурван өөр дүрээс авсан зургийг түүний эрүүг харьцуулахдаа ашигласан явдал юм. Хоёрдугаар сард Москвад Холбооны Ассамблейд тавьсан илтгэлийн үеэр түүний эрүү чанга, цэвэрхэн харагдаж байгааг харуулсан. Өөр нэг нь гуравдугаар сард Крымын Севастополь боомтод эрүү нь унжсан байдалтай очсон тухай мэдээлэл байв. Харин Мариупольд айлчлах үеийн бичлэгээс түүний эрүү нь чанга харагдаж байсан ч өмнөх зургуудаас мэдэгдэхүйц бага харагдаж байв.
Гадаад төрх, зан араншин, дадал зуршил нь анхныхтай нь нийцэхгүй байгааг хүмүүс аль хэдийн ажигласан. Түүний өөр өөр төрхүүд нь өнцөг байж болох хэдий ч энэ нь асар том ялгааг үүсгэхгүй гэх гэрэл зургийн мэргэжилтнүүдийн дүгнэлт хүртэл бий.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский түүнийг аль хэдийн нас барсан байж болзошгүй гэж ярьж байлаа. Түүнчлэн түүнийг онлайн хуралд ногоон дэвсгэр ашигласан гэж хэлж байсан удаатай.
Мөн Путин өөртэйгөө төстэй хүмүүст их хэмжээний мөнгө төлж, гоо сайхны мэс засалд оруулж, ялгагдахын аргагүй адилхан болгосон гэж хүмүүс цуурдаг. Ямартай ч тэр амьд байгаа. Харин ямар дүр нь гэдгийг та өөрөө л тааж мэд.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)