Энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улс цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн "эцсийн амжилттай туршилт" хийсэн гэж мэдэгдсэн тухай бид мэдээлсэн билээ.
Анх 2018 онд зарласан уг туршилтын зэвсгийг хязгааргүй тусгалтай гэж сайшааж байсан ч хараахан батлагдаагүй байсаар өдийг хүрэв. Тус улсын хийж буй сүүлийн үеийн туршилтууд нь цөмийн туршилтыг хориглох олон улсын гэрээг Москва соёрхон батлахаас татгалзаж байгаагийн тод илрэл болоод буй. ОХУ-ын гэрээг соёрхон батлахаа эргүүлэн татах тухай хуулийг парламент лхагва гарагт баталж дуусгалаа.
Путин Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд гарын үсэг зурсан боловч хэзээ ч батлаагүй АНУ-ын байр суурийг тусгах өөрчлөлтийг дэмжихийг сайд нартаа уриалав. 1996 онд тохиролцсон CTBT нь дэлхийн хаана ч "цөмийн зэвсгийн туршилтын дэлбэрэлт болон бусад цөмийн дэлбэрэлтийг" хориглох тухай заалт юм.
Орос өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл үзүүлж, дайн дэгдээсэн нь цөмийн дайны талаарх түгшүүрийг төрүүлсэн гэж хэлж болно. Өнгөрсөн зургадугаар сард Орос улс Беларуст тактикийн цөмийн зэвсгийн эхний хэсгийг байршуулсан байдаг.
Путин чуулга уулзалтын үеэр Оросын нутаг дэвсгэр, муж улсад заналхийлсэн тохиолдолд л ашиглах болно гэж хэлсэн. Кремль Украинд довтлоход цөмийн зэвсэг ашиглахаар төлөвлөж байгаа шинж тэмдэг байхгүй гэж АНУ-ын засгийн газар мэдэгдэв.
Л.Сайнаа