БАРИМТ 1
Хэллоуины баяр нь 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлээс үүдэлтэй.
БАРИМТ 2
Кельтүүд өвөл эхлэхээс өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөр, ороолонгууд гарч ирдэг гэж итгэн, тэнэмэл сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийдэг байжээ. Тухайн ёслолыг “Samhain” гэж нэрлэдэг бөгөөд муу ёрын сүнснүүдэд танигдахгүйн тулд янз янзын баг, хувцас зэргийг өмсдөг байжээ.
БАРИМТ 3
VIII-р зууны үед Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг "Бүх гэгээнтнийг шүтэх өдөр" хэмээн тунхаглаж байсан бөгөөд тухайн үед уг баярыг Католик шашны лам хуврагуудын зан үйлийн хэмжээнд тэмдэглэдэг байв.
БАРИМТ 4
Цаашлаад X-XI зууны үеэс энэхүү өдөр нь ард түмний дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэгдэх болсон.
БАРИМТ 5
Орчин үед Хэллоуины баяр шашны бус чинж чанартай болж "trick-or-treat" гэх зэрэг илүү хүүхэд, залуучуудад зугаатай тэмдэглэлт баяр болон хувирсан.
БАРИМТ 6
Хэллоуин гэдэг нэр нь “Бүгдэд нь үдшийн мэнд” буюу “All Hallows Eve” хэмээх үгээс гаралтай.
БАРИМТ 7
Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, тэднийг чанга дуу чимээ, хурц галаар хөөж явуулах юм. Хүмүүс уг зан үйлийг үйлдэхдээ сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.
БАРИМТ 8
Сүнсний баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар улбар шар өнгийг бэлгэ тэмдэг болгон ашигладаг байна.
БАРИМТ 9
XVIII зууны сүүлээр Америкт Хэллоуиныг дүрсгүйтэх, тоглоом шоглоомоор хуурч мэхлэх зэргээр тэмдэглэх болсон байна. Хөвгүүд байшин руу эрдэнэшиш эсвэл муудсан ногоо шидэж дэггүйтдэг нь өнөөдөр ч олон хүний дуртай уламжлал болон үлджээ.
БАРИМТ 10
Хүмүүс сүнсний баяраар Дракула, Мумми, Хүн чоно зэрэг Америк зохиолчдын зохиосон алдартай баатруудын дүрд ихэвчлэн хувирдаг.
БАРИМТ 11
Сүнсний баярын үеэр чөтгөр шулмасын дүрд хувирсан хүүхдүүд хөрш зэргэлдээх айлуудаараа хэсдэг. Тэд гэрийн эзнийг хаалга онгойлгомогц “Trick or Treat” буюу "Хуурах уу? Дайлах уу?" гэж хэлээд чихэр авцгаадаг байна. Ёс заншлын дагуу ийнхүү хаалга тогшиж буй хүүхдүүдийг баярлуулж, чихэр өгөхгүй бол муу зүйл тохиолдоно гэж үздэг байна.
БАРИМТ 12
Англичууд сүнсний баярын үеэр аалз харвал энэ нь тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл гэж боддог байна.
БАРИМТ 13
Харин Америкчууд Сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлэгшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу зүйлээс хамгаалагдана гэж үздэг.
БАРИМТ 14
АНУ-д нэг жилд үйлдвэрлэгддэг нийт чихрийн 4 хувийг Халловийний баяраар борлуулдаг байна.
БАРИМТ 15
Германчууд Сүнсний баяраар бүх хутга мэсээ нууж тавьдаг заншилтай. Ингэснээр шөнийн цагаар тэнүүчилж буй сүнснүүд гэр бүлийн гишүүд рүү дайрахаас сэргийлдэг гэж үздэг байна.
БАРИМТ 16
Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг байна.
БАРИМТ 17
АНУ-ын тариаланчид зөвхөн "Halloween"-ний баярт зориулж жил бүр 680 тонн гаруй хулуу тарьдаг аж.
БАРИМТ 18
Хэллоуинаар мөрдөгддөг хамгийн алдартай гурван уламжлалын нэг бол хулуун дэнлүү буюу Jack-o'-lantern. Тухайлбал, "Jack-o'-lantern" гэх хэллэг XVIII зууны үеийн Ирланд ардын үлгэрээс гаралтай юм.
БАРИМТ 19
Үлгэрт гардгаар Жак нэртэй нэгэн ирланд хүн чөтгөрийг мэхэлж, алимны мод руу авируулжээ. Харин дараа нь тэр модны их бие дээр загалмай зурж, чөтгөрийг занганд оруулж, мөчрөөс буух аргагүй болгосон аж. Хожим нь Жак үхэхдээ өөрийн муу санаанаас болж диваажинд хүрч чадаагүй бөгөөд чөтгөрийг уурлуулснаас болж тамд ч очоогүй гэнэ.
БАРИМТ 20
Ийнхүү тэр үүрд дэлхий дээр сүнс чигээр тэнүүчлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Чөтгөр түүнийг өрөвдөж, ганцаардсан замыг нь гэрэлтүүлэх зорилгоор түүнд бага зэргийн нүүрс өгсөн гэдэг. Жак тэр нүүрсийг аваад, идэж явсан хулуундаа нүх гарган дотор нь жижиг гал асаажээ.
БАРИМТ 21
Орчин үед хүмүүс өөрсдийгөө чөтгөрөөс хамгаалах зорилгоор Jack-o'-lantern-ыг гэртээ эсвэл гэрийнхээ гадаа асааж, Жакийг харуулд гаргадаг болсон байна.
БАРИМТ 22
“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ. Дээр нь ундаа, хатуу чихэр, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд л чихэрлэг амттанг ихээр хэрэглэдэг аж.
БАРИМТ 23
Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ.
БАРИМТ 24
Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.
Сэтгэгдэл (1)