Эмч нар Израилийн түрэмгийлэл хүчээ авч байгаа нь эмзэг бүлгийн нялх хүүхэд, эмнэлэгт байгаа шархадсан хүмүүст том заналхийлэл болж байна гэж анхааруулсны дараа олон улсын тусламжийн байгууллагууд Газад гал зогсоохыг уриалж байна. Орон нутгийн хэвлэлийн агентлагийн мэдээлснээр Газад дор хамгийн багадаа 2000 хүүхэд амиа алдсан байна.
Даваа гарагт тус улс Газын зурвасыг агаар, газар, далайгаас хяналтандаа байлгадаг “ Хамас” зэвсэгт бүлэглэлийн эсрэг олон талт ажиллагаа явуулахаар бэлтгэж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант хэлэхдээ, Израиль бүслэгдсэн бүсийг бөмбөгдөх кампанит ажлаа эрчимжүүлнэ гэв.
Израилийн удирдлага 10 дугаар сарын 07-ны өдөр террорист халдлага үйлдэж, 1400 гаруй хүний аминд хүрч, 200 гаруй хүн барьцаалсан ХАМАС бүлэглэлийг устгахаа амлалаа. Харин даваа гарагт Хамас бүлэглэл Израилийн хоёр өндөр настай эмэгтэйг сулласан мэдээлэл байна.
Дэлхий ертөнцөөс тасарсан Газын зурваст Израилийн агаарын довтолгоо бүхэл бүтэн хорооллуудыг сүйрүүлж, байшин, сургууль, сүм хийдийг газрын хөрстэй тэгшилсэн байна. Даваа гарагт CNN-ийн нисгэгчгүй онгоцоор хийсэн бичлэгүүд тус зурвасын сүйрлийн түвшинг харуулсан бөгөөд Газын хотын аль-Римал хороололд бүхэл бүтэн гудамжууд сүйдэж, Газын төв хэсэгт ал-Захра цамхаг гэгддэг хэд хэдэн нурсан барилгууд байгааг харуулжээ.
Орон нутгийн Хүүхдийг Ивээх Сангаас даваа гарагт хэлэхдээ, Газад нэг сая гаруй хүүхэд хоргодох аюулгүй газаргүй байгаа бөгөөд анклав дахь эрүүл мэндийн дэд бүтцийг эрчимжүүлэхэд эм, цахилгаан эрчим хүч дутагдаж байгаа нь сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)