Арайх гэж тухаа олоод, идэвхитэй гэгч нь ажил, төлөвлөсөн хувийн зүйлсээ хийж байхад чинь ойр дотны хэн нэгэн чинь дууддаг л биз дээ. Урдахаа хийж дуусгаагүй байтал өөр зүйлд сатааруулж, ураа татах, ашиглах зэрэг бидний эргэн тойрон дахь олон асуудлуудыг тоочоод дуусашгүй. Та магадгүй найрсаг зантай, хүнд ҮГҮЙ гээд хэлчихдэггүй муу зуршилтай хүн юм биш биз. Тэгвэл бидэнтэй хамт хэлээрэй. "Үгүй, үгүй, үгүй. Уучлаарай үгүй". Ингэж хэлж сурах ТАВАН арга байна.
1. Хэн нэгэн танаас ямар нэг зүйл хийлгэхийг гуйвал энэ нь таны чадварт найдаж байгаа хэрэг. Харин толгой эргэм том төсөл эсвэл үдэшлэгт оролцохдоо өөрийгөө үнэлж цэгнээд бидний мэдэх хариуг хэл.
2. Өөрийнхөө хүндэтгэл, сонирхлыг илэрхийл. Урилгын хариуд талархлаа илэрхийлж, саналын талаар өөрийн сэтгэгдлээ хэл. Хэн ч таныг хүчилж чадахгүй гэдгийг сана.
3. Татгалз.Түүний саналыг нэгэнт сонссоны дараа цөөхөн эелдэг үгээр татгалз. Хэрвээ “үгүй” гэж хэлэх нь хэцүү санагдвал чадахгүй гэдгээ ойлгуул. Гэхдээ эелдгээр шүү...
4. Өөр зүйл санал болго. Хэрвээ салахгүй шалаад байвал өөр зүйл санал болго. Гэхдээ өөрөө эцэст нь өрөнд унахгүй зүйл бодож олоорой.
5. Сана. Хэрвээ хүмүүсийн хүсэлтэд татгалзаж байхаар хичээж байгаа бол толин дээрээ “үгүй” гэж цаасан дээр бичээд наа. Ингэснээр татгалзахаар байсан ч зөвшөөрч орхидог хүмүүст “үгүй” гэж хэлж сурна. Хэвшил болгохын тулд 100 удаа давтаж хэлээрэй. Хийж чадахааргүй, боломжгүй зүйл хүссэн хүнээс уучлал гуйх хэрэггүй. Ингэж хэлж сурахад танд муудах зүйл байхгүй. Харин аажимдаа та амьдрал тань өөрчлөгдөж байгааг мэдэрч, бүх зүйл хялбар болохыг ухаарна.
Л.Сайнаа