15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр 14 төрөлд шилдгүүдээ тодруулж, Хангарьд цомыг гардуулсан. Тэгвэл үзэгчдийн саналаар тодруулдаг тус наадмын "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг найруулагч Рюсүкэ Хамагүчигийн бүрэн хэмжээний бүтээл болох "Хар санаа гэж үгүй" УСК хүртжээ.