Дуэйн Жонсон түүний лааны тосон барималтай холбоотой гомдлыг олон нийтээс сонссон бөгөөд энэ талаар ямар нэгэн зүйл хийж байгаагаа мэдэгджээ.
Францын Парис хотын алдартай хүмүүсийн лав барималаар дагнасан музей Гревин саяхан олон үндэстэн ястны жүжигчнийг төлөөлөхөд хэтэрхий цайвар арьстай Жонсоны баримлыг бүтээсэн нь шүүмжлэлд өртсөн. Зарим хүмүүс олон нийтийн сүлжээгээр музейг "Хар Адам" киноны дүрийг илтээр үгүйсгэж, улмаар арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэвэргэж байна гэж буруутгаад амжив.
Түүний талийгаач аав, бөх Роки Жонсон нь Хар Нова Шотлан гаралтай, ээж Ата Майвиа нь Самоа гаралтай байсан. Жонсон ням гарагт олон нийтийн сүлжээгээр эгдүүцсэнийг хараад энэ тухай мэдэгдэл гаргасан байна.
Жонсон инээдмийн жүжигчин Жеймс Андре Жефферсоны лааны тосон баримлын талаар ярьж буй бичлэгийг нийтэлж, тайлбар дээр "Би өөрийн багийнхныг Францын Парис дахь Гревиний музейн найзуудтайгаа холбоо барьж, арьсны өнгөнөөс эхлээд зарим чухал нарийн ширийн зүйлсийг засварлах гэж байгаа "гэж Жонсон бичжээ.
Музейн сайтын мэдээлснээр , "Гревин шагнал гардуулах ёслолын үеэр Дуэйн Жонсон сонгогдсоны дараа уран барималч Стефан Баррет уг баримлыг бүтээхийн тулд түүнийг оролцуулалгүйгээр аль болох бодит байдалд ойртуулж, гэрэл зураг, видео бичлэгт найдах шаардлагатай болсон гэжээ.
Л.Сайнаа