Өмнөд Африкийн цагдаа нар бараг 11 фут урт матрыг баривчилжээ. "IPSS Search & Rescue" ашгийн бус байгууллага лхагва гаргийн шөнө Өмнөд Африкийн Мандини, Квазулу Натал дахь цагдаагийн үйлчилгээний газрын албан хаагчдаас өөрсдийн буудлын ард нуугдаж байсан том матрыг олсны дараа тусламж хүссэн байна.
Тус цагдаагийн газрын аврах ажиллагааны баг хачирхалтай дуудлага хүлээн авч дассан ч уг матар баривчлах үйл явдал хамгийн шилдэг нь байсан гэжээ.
"Өвөрмөц нөхцөл байдал тул матрыг аюулгүй баривчлах туршлагатай нутгийн иргэн Эштон Масграваас тусламж хүсэхээр шийдсэн нь мөн л хачирхал үйл явдал байлаа. Багийнхан матрыг аюулгүйгээр барьж, тээврийн хэрэгслийн арын хэсэгт ачиж чадсан. 10.8 футын урт матрыг Хлухлуве бүс дэх цөлд шилжүүлсэн гэж мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)