"Насны наааамааар гадааааа иийрхээд
Нартын жаамыг ухаааарах л юм дааа хөөөө" гэж нэрт дуучин МУГЖ Намдагийн Төмөрхуяг агсан дуулан үлдээжээ. Энэ лугаа "насны намар гадаа ирж дээ" гэх хошин яриа бидний дунд үүссэн нь хүйт эхлэх намар цагийн сүүл сарын шинж билээ. Тэгвэл бид та бүхэнд хар залуугаараа насны намар нь гадаа ирсэн хүмүүсийн 10 төрлийг хөгжилтэй байдлаар онцолж байна.
1. Дөнгөж есөн сар эхлэнгүүт л дотуур өмдөндөө орох энүүхэнд болж дээ...
2. Намар дуусаагүй байхад тэнгэр задартал хувцасласан чамаас хэн нэгэн "Яагаад" гэж асуух үед...
3. Ажил, гэрийн аль нь ч сэтгэлд чинь нийцтэл дулаахан байж өгөхгүй л байна уу?
4. Яаж ч дулаахан орчин сэтгэлд чинь нийцэхгүй. Тэр ч бүү хэл дулаацах гэдгийг мартсан, цус багадалттай чи...
5. Хар залуугаараа өвчин ярьж, халуун зунаар дулаалснаа ухаарах мөч...
6. Цэнгэл жаргалыг эдлэж амжаагүй байхад одож буй цэцэг шиг 20 нас минь чи...
7. Бусад залуус шиг нимгэн, нойтон хувцаслаж гараад орой нь гэртээ орж ирэх мөч...
8. 20 насанд намрын адаг сар эксийн чинь сэтгэлээс хавьгүй дулаахан байсан бол одоо бүх зүйл өөр. Үүнийг ойлгосон чи экс дээрээ очоод...
9. Аав, ээж чинь чиний хажууд залуухан санагдах цаг ирнэ ээ...
10. Тэсэж, давсан намар, өвөл дуусах мөчид эргээд бид 80-аас 20 настнууд болно оо...
Л.Сайнаа