Уншигч та бүхэнд аравдугаар сарын 23-29-ны өдрийн зурхайг танилцуулж байна.
-Хонь-
Карьертаа ихээхэн анхаарал хандуулснаар энэ долоо хоног эхэлнэ. Таны эргэн тойронд байгаа хүмүүс санал бодлоо илэрхийлэх нь олширж, магадгүй таныг шүүмжилж буйг олж мэднэ. Сэтгэл гонсоймоор ч гэлээ ноён нуруугаа бүү алдаарай. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал тогтвортой байна. Зарцуулалтаа эргэн харж, хуримтлалын зорилгоо тодорхойл. Санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд зөв зам дээр байгаа эсэхээ баталгаажуул. Эрүүл мэндийн асуудал санхүүгийн байдалд нөлөөлж, ажлын бүтээмжийг бууруулна. Гэр бүлийнхэн тань үргэлж хянаад байгаа юм шиг, хүсээгүй зөвлөгөө өгөөд байгаа юм шиг санагдаж магадгүй. Албан тушаал ахих, ажлаа солих гэх мэтээр өнгөрсөн хугацаанд таны амьдрал эмх замбараагүй байсан бол энэ байдал дуусгавар болж байна.
-Үхэр-
Энэ долоо хоногт өөрийн авъяас, ур чадвараа харуулахад хамгийн тохиромжтой. Шаргуу хөдөлмөр тань үр дүнгээ өгч, яг одоо биш юм гэхэд эрт орой хэзээ нэгэн цагт та хүлээн зөвшөөрөгдөнө. Юу ч болж байсан ажлын ёс зүйгээ хадгалж, чанарыг эрхэмлэхээ бүү мартаарай. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэр бүлийн гишүүдтэйгээ халуун дулаан, хайраар дүүрэн харилцах нь танд таатай байна. Гэр бүлээрээ ямар нэг арга хэмжээ зохион байгуулах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, аз жаргалтай дурсамж бүтээхэд тохиромжтой үе. Өөрийгөө гадна доторгүй өөрчлөхийг хичээж байсан бол одоо энэ аяллаа зогсоохыг зөвлөе. Өөртөө үнэлэлт дүгнэлт хийж, өнгөрснөө март.
-Ихэр-
Энэ долоо хоногт та ердийнхөөсөө илүү илэн далангүй байна. Энэ нь танд ашигтай байж болох ч хэлэх үгээ анхааралтай сонгохыг зөвлөе. Хайр дурлалын харилцаа романтик байна. Тогтмол дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллолт, хангалттай амралтыг амьдралынхаа хэв маяг болго. Сонор сэрэмжтэй байж, нарийн ширийн зүйлсэд ч анхаарлаа хандуулаарай. Жижиг алдаа эсвэл үл ойлголцлоос болж ажил мэргэжлийн талбарт томоохон асуудал гарч магадгүй. Жижиг зөрчилдөөнийг тэвчээрийн хүчээр даван туул. Эцэст нь бүх зүйл таны талд шийдэгдэх болно. Бизнесийн зорилгоор аялалд гарч магадгүй. Азанд үргэлж найдах хэрэггүй. Үүний оронд шаргуу хичээл зүтгэл гаргаарай.
-Мэлхий-
Ажлын байран дээр удирдлагатайгаа зөрчилдөж, өөрийгөө баталж чадахгүй байх магадлалтай. Сэтгэл хямарч, ажлаа солимоор санагдаж магадгүй. Санхүүгийн цахим гүйлгээ хийхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Найрсаг, тусч зан чанарынхаа ачаар олон нийтийн хүндэтгэлийг хүлээнэ. Өрсөлдөгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан тань руу дайрч магадгүй. Стресстэж байсан ч хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Жолоо барихдаа болгоомжтой байгаарай. Гэр бүлийн маргаан хууль эрх зүйн асуудалд шилжиж магадгүй. Сэтгэлийн амар амгалан алдагдаж, бие хямарч магадгүй. Хайртай хүнтэйгээ үдэшлэг юм уу гэр бүлийн цугларалтад оролцоно.
-Арслан-
Энэ долоо хоногт гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цагийг гайхалтай өнгөрүүлнэ. Хайртай хүндээ буулт хийж, харилцан буулт хийснээр хурцадмал байдал намжина. Алдаагаа ухаарснаар та хоёрын харилцаа улам бат бөх болно. Сорилтуудыг даван туулж, өрсөлдөгчидтэйгөө ашигтай харилцаж чадна. Маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Гадаадад аялах боломж гарч магадгүй. Эерэг сэтгэлгээтэй байх амжилтад хүрэх шинэ гарцуудыг нээнэ. Ажлын төлөвлөгөөгөө нарийн боловсруул. Санхүүгийн байдал сайн байна. Бусдаас зээлсэн мөнгөө авч чадна. Манлайлагч зан чанарынхаа ачаар нийгмийн цар хүрээгээ өсгөж чадна. Хоол боловсруулах замын өвчинтэй тулгарч магадгүй.
-Охин-
Хэрүүл маргаан нь дайсны тоог нэмэгдүүлэхээс цаашгүй тул аль болох маргаанаас зайлсхий. Үг хэлээ хяна. Материаллаг таашаалаас болж гэнэтийн худалдан авалт хийхгүй байхыг бодоорой. Таны хичээл зүтгэлд саад бэрхшээл тулгарч магадгүй. Гэхдээ арга барилаа нэг өөрчлөөд үзэхэд гэмгүй. Хайртай хүнтэйгээ харилцахдаа ч бас зөрчилдөөнөөс зайлсхий. Ажил ажил гэсээр хайртай хүндээ цаг зав гаргаж чадахгүй байна. Гэр бүлээрээ удахгүй аялж магадгүй. Бизнесийн талбарт тодорхой хэмжээний алдагдал хүлээх ч карьер тань ахиж дэвшинэ. Улс төрийн салбарынхан хүлээн зөвшөөрөгдөнө. Ажлын хүрээ өргөжиж, шинэ үүрэг хариуцлага хүлээнэ. Нүд, амтай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.
-Жинлүүр-
Ажлын байран дээрээ үнэлэгдэж чадна. Үр дүнтэй шинэ санал хүлээж авч магадгүй. Энэ нь гадаадын төсөлд ажиллах боломж ч байж мэднэ. Хуучин найзтайгаа гэнэт уулзах нь танд баяр баясгаланг авчирна. Хайр дурлалын харилцаанд нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөлийг хүндэтгэхийг зөвлөж байна. Хайртай хүнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлага гарна. Зарлага бага, орлого их, санхүүгийн байдал гайхалтай сайн байна. Аливаа аз туршсан шийдвэр гаргахгүй байх нь санхүүгийн алдагдлаас аварна. Эрүүл мэнддээ хэт их санаа зовох хэрэггүй. Цахим орчинд заль мэхэнд өртөж магадгүй. Нууц үгээ солих юм уу зарим шаардлагагүй хаягийг устгах хэрэгтэй. Таны нийгэмд үзүүлэх нөлөө хүчтэй байна.
-Хилэнц -
Гуравдагч этгээдээс болж хайр дурлалын харилцаанд асуудал үүсч магадгүй. Тэд таны эсрэг заль мэх хэрэглэж байна. Үнэнч шударга байж, үл ойлголцлыг арилгах оролдлогыг гартаа аваарай. Хил хязгаараас давсан шог яриа зэрэг нь үл ойлголцолд хүргэж магадгүй. Гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлж, эцэг эхтэйгээ ойр байхад цаг гаргаарай. Тав тухыг нэмэгдүүлэхийн тулд гэртээ шинэ зүйл худалдан авч магадгүй. Хүүхдүүдээ дутуу үнэлж, тэдэнд шударга бус хандахгүйг хичээгээрэй. Тэдний өөртөө итгэх итгэлийг нь өнгөлөн зүлгэхийн тулд магтаад өг. Ажил дээр үүссэн маргааныг та шийдвэрлэж чадна. Гэхдээ өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Зардал өсөх төлөвтэй байгаа тул хэмнэлтийн горимоо идэвхжүүл. Таны эсрэг хүмүүс хуйвалдаж магадгүй тул анхаарал болгоомжтой байгаарай.
-Нум-
Энэ долоо хоног эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байна. Тусламж хэрэгтэй хүмүүст гар сунгаж, буяны үйлсэд мөнгө зарцуулна. Танд хүчтэй сэтгэгдэл үлдээх нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Нөхцөл байдал таны хяналтад байна. Хайр дурлалын харилцаа романтик байна. Харилцаагаа бэхжүүлэхийн тулд чухал шийдвэр гаргаж магадгүй. Хэрвээ та ажлаа солих бодолтой байгаа бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой. Түншлэлийн оронд дангаараа бизнес эхлүүлэх нь илүү ашигтай ч байж мэдэх юм. Санхүүгийн байдал сайн байна. Хөрөнгийн зах зээл дээр мөнгөө түгжих хэрэггүй. Нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлын төвд байна. Эрүүл мэндийн байдал сайн байна. Залхуурлыг мартаж, эрүүл биеийг бүтээ. Биеэ чийрэгжүүлэхэд мөнгө зориул.
-Матар-
Энэ долоо хоногт дуртай хоолоо идэж, өөрийнхөөрөө байгаарай. Таалагддаг хүндээ сэтгэлээ илэрхийл. Гэхдээ хэт ил тод байдал нь тайван байдалд саад учруулж магадгүй тул сэтгэл хөдлөлөө хянаарай. Богинохон боловч романтик аялалд гарч магадгүй. Цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулахыг амьдрал танаас шаардаж байна. Шинэ хувцас худалдаж авах юм уу бэлэг хүлээн авч магадгүй. Бусдын сул талыг ашиглахын оронд өөрийнхөө хүчийг дайчлахыг хичээ. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тэвчээрийг гол түлхүүрээ болго. Яарвал даарна. Бусдын шүүмжлэлээс өөрийгөө хамгаал. Таны эргэн тойронд байгаа олон найз нөхөд дунд хэн нь атаархагч вэ гэдгийг тань. Гэр бүлийн гишүүдээ өөрийн хүслээр байлгах гэж дайралгүй эв найрамдлыг бий болго. Гэр бүлийн нууцаа гадагш задруулах нь сөрөг үр дагавартай.
-Хумх-
Долоо хоногийн эхээр та ямар нэгэн зүйлд санаа зовж магадгүй. Гэхдээ энэ нь эцэстээ амьдралын үнэ цэнтэй сургамж байх болно. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргасан ч төдийлөн амжилт олохгүй. Ямартай ч үл ойлголцол, гомдлоо тайлж чадна. Ажил мэргэжлийн хэтийн төлөвөө бодолцож, шинэ зүйл сурахыг хичээ. Өөрчлөлт хийх гэж хэт яараад хэрэггүй. Санхүүгийн байдал хэвийн. Гэхдээ энэ долоо хоногт хэмнэлтийн горимыг баримтлаарай. Орлогын шинэ эх үүсвэртэй болж магадгүй. Гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар өрөө төлнө. Атаархагчид танд хор хөнөөл учруулахыг оролдоно. Бусадтай маргалдаж, нийгэм дэх нэр хүндээ алдахгүйг хичээгээрэй.
-Загас-
Оногдсон үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд хэт их хүчин чармайлт гаргаж, сэтгэл хямарч магадгүй. Хайртай дотны хүндээ стрессээ нялзаахгүйг хичээгээрэй. Та хоёрын харилцаа хамгийн эмзэг үе дээрээ байгаа тул цаашдын хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй. Завгүй хуваарийн улмаас гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй. Ажлын байран дээр шаардлагагүй маргаанаас зайлсхий. Ил тод харилцаа холбоо нь эв найртай түншлэлийн амин чухал хүчин зүйл юм. Удирдлагатайгаа үг сөрөх нь таны байр сууринд сөргөөр нөлөөлж магадгүй. Ажлаа солиход тохиромжтой цаг биш. Санхүүгийн цахим гүйлгээ хийхдээ болгоомжтой байгаарай. Эрүүл мэндийн асуудал байгаа бол энэ долоо хоногт эмчид хандаарай.