Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнийг анх удаа Монголд зохион байгуулна. Тэмцээн аравдугаар сарын 27, 28-нд Буянт-Ухаа Спорт цогцолборт явагдах юм.
Азийн цомын төлөө ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Уран сайхны гимнастикийн “Старлит клуб” санаачлан эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Тэмцээний ивээн тэтгэгчээр “МоЭнКо” ХХК, “Emart”, “Jur Ur Bakery”, “Гачуурт март”, BCI хэвлэлийн компани ивээн тэтгэн оролцож байгаа юм. Тасалбарыг shoppy.mn хаягаар борлуулж байна.