Холливудад хатуу ширүүн залуусын гол дүрд нь тоглож алдар нэрийг олсон "Рокки" киноны жүжигчин боксчин асан Бөрт Янг энэ сарын эхээр нас барсан гэж түүний менежер мэдэгдэв. Тэр 83 настай байлаа.
“Бөрт бол гайхалтай сэтгэл хөдлөлийн чадвартай жүжигчин байсан. Тэр чамайг уйлуулж, үхтэлээ айлгаж чадна. Гэхдээ миний мэдэрсэн жинхэнэ өрөвдөл бол түүний сэтгэлийн эгдүүтэй байдал юм. Энэ нь хаанаас түүнд заяасан юм гэмээр" гэж Янгийн менежер Линда Бенски пүрэв гарагт CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Янгийн үхлийн тухай мэдээг түүний охин Энн Мореа Стейнгизерээс иш татан Нью Йорк Таймс сонин анх мэдээлжээ. Янг "Рокки" киноны Рокки Балбоагийн хүргэн ах Паулигийн дүрээр олонд танигдсан. Тэрбээр энэ дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн Оскарт нэр дэвшсэн удаатай. Роккигийн дүрд тоглосон Сильвестер Сталлоне лхагва гарагт Янгт хүндэтгэл үзүүлсэн байна.
Л.Сайнаа