"Баавгай болохсон" кино анхлан 15 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр монгол үзэгчдийн хүртээл болсон билээ. Харин энэ сарын 12-ны өдөр эх орондоо албан ёсны нээлтээ хийсэн юм. Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг хөндсөн эл киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан дуучин Б.Дөлгөөн нар хамтран бичжээ. Та бүхэнд олон улсын кино наадмын үеэрх гол дүрийн жүжигчний сэтгэгдлийг нэхэн сануулан хэваалцаж байна.
Гол дүрд тоглосон Ү.Батцоож хэлэхдээ, "Баавгай болохсон кинонд тоглосноороо жүжигчин болох мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж байгаа. Каннын наадамд оролцоно гэдгийг сонсоод их баярласан. Каннд очоод бид их ч хичээсэн. Энэ бол маш олон хүний итгэл сэтгэл, хайраар бүтсэн кино.
Би хүүхэд бүхнийг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гэвч өнөөгийн нийгэмд агаарын бохирдол, боловсролын хүртээмжгүй байдал гээд олон асуудал байгаа. Дэлхийн өнцөг булан бүрд ямар нэгэн асуудал бий. Гэхдээ...
Хүүхдүүд ч гэсэн шийдвэр гаргахдаа санаа зовж, хичээдэг гэдгийг томчууд төдийлөн ойлгодоггүй. Энэ киногоор дамжуулан хүүхдүүд боддог, бодож байгаа зүйлээ илэрхийлдэг гэдгийг харуулахыг зорьсон" гэсэн юм.
М.Дэвээ