Аравдугаар сарын сүүл. Сэрүү татсан эдгээр өдрүүдэд амар тайван, баяр баясгаланг мэдрүүлэх дараах аргуудыг танилцуулж байна.
Уруулаа маш тод өнгийн будгаар будах
Час хийсэн улаан, улбар шар, дарсны, ойн жимсний, ялдам цэцэгний гээд л уруулын будаг тань тод, өнгөлөг байх тусам бороотой бүрхэг өдрийг гэрэлтүүлж, таны сэтгэл санаа хурдан сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно.
Шар хулуу худалдаж авах
Гялалзсан улбар шар өнгийн хулууг хараад л тэр даруй сэтгэл санаа өөдрөг болдгийг та анзаарсан биз ээ. Тэгвэл шар хулуу өөр маш олон төрлийн ач тустай гэдгийг ч мэдэж авахад илүүдэхгүй юм. Жишээ нь бета-каротин, С, Е, В бүлгийн витаминаар баялаг хулууны голын зөөлөн хэсгийг халуун ногоо, зөгийн бал, алим эсвэл самартай жигнэх нь маш тохиромжтой байдаг. Мөн хулууны жижиглэсэн хэсгийг каш болон салатанд нэмж болох бөгөөд үүнийг хатааж эсвэл чанамал болгон хэрэглэх боломжтой юм. Харин хулууны гаднах хальсаар нь удахгүй тохиох Хэллоуины баярт зориулан дэнлүү хийгээрэй.
Амин дэмээр баялаг нимбэгийн ундаа уух
Нимбэгийн ундаа нь олон төрлийн амттай жимс, ногоогоор хийгддэг тул дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийн нэгээр нэрлэгддэг билээ. Хэдий тийм ч дэлгүүрт бэлэн зарагдаж буй нимбэгийн ундаанууд өөртөө хэтэрхий их чихэр агуулдаг эрүүл бус найрлагатай байх нь элбэг тул бид гэрийн нөхцөлд хийж болох эрүүл жорыг хүргэж байна.
Орц:
- 2-3 жүржийн зүсэм
- ¼ ц.х. турмерик
- чимх хатаасан яншуй
- тал нимбэгийн шүүс
- 360 мл бүлээн цэвэр ус
- чимэглэлийн зориулалттай нунтагласан хар чинжүү
Хийх жор:
- Өөрийн хэрэглэх дуртай шилэн стаканд жүржийн зүсмэл, турмерик, яншуй болон нимбэгийн шүүсийг эхлээд хийнэ. Сайтар холиод дээрээс нь бүлээн ус хийгээд л бэлэн болно.
Сайхан мэдрэмж бэлэглэх ном унших
Уйтгар гуниг мэдрүүлсэн, нарны туяа дутагдаж байгаа энэ үед хорон санаа, зовлонгоор дүүрэн ертөнцтэй тэмцэж, хүнд хэцүү нөхцөлд ч бусдыг хайрлах чадвартай баатруудын талаарх ном уншихыг зөвлөж байна. Гол нь зохиол заавал аз жаргалтай төгсөх хэрэгтэй юм шүү. Энэ бүхнийг та Мейв Бинчи, Фэнни Флэгг, Розамунды Пилчер, Энн Пэтчетт, Наринэ Абгарян, Фредерика Бакман зэрэг нэрт зохиолчдын уран бүтээлүүдээс олох болно.
Өдрийн тэмдэглэл хөтлөх
Өдрийн турш мэдэрч буй зүйлсээ тэмдэглэж бичих нь хүний сэтгэлзүйн байдалд эерэгээр нөлөөлж, өөртөө дүгнэлт хийхэд тусалдаг хэмээн олон сэтгэлзүйн мэргэжилтнүүд хэлдэг билээ. Хэрэв та бодол санаагаа цэгцэлж чадахгүй байгаа бол уншсан номуудынхаа талаар өөрийн мэдэрсэн зүйлсээ дэвтэр дээрээ буулгаарай. Аажим аажмаар тухайн цаг хугацаанд мэдэрсэн зүйлсээ илтгэх илүү амар санагдах болно.
Тайвшруулах ваннд орох
Халуун устай ваннд орох нь булчинг сулруулж, булчин зангирах болон толгой өвдөх асуудлыг багасгахаас гадна булчингийн уян хатан чанарыг сайжруулдаг. Энэ үйлдэл нь иллэг хийлгэхтэй ижил үр дүнтэй бөгөөд бүхэл өдрийн турш ширээний ард суудаг хүмүүсээс эхлээд тамирчид гээд хүн бүрт л сайн нөлөөтэй байдаг. Тэгвэл бид энэ удаад дараах гурван төрлийн алжаал тайлах ванныг санал болгож байна.
- Овьёостой ванн
100 г овьёос, 50 г том ширхэгтэй давс, 50 г хатаасан алтантовч цэцгийг бутлагч машинд хийгээд сайтар нунтаглана. Дараа нь эдгээрийг жижиг даавуун уутанд хийж, халуун устай ваннда хийгээд хэдэн минут хүлээсний дараа ванндаа хэвтээрэй.
- Лаванда цэцэгтэй ванн
Бутлагч машинд 3 х.х. хатаасан лаванда цэцгийг буталсны дараа 3 х.х. үнээний цэвэр сүү болон 2 х.х. ургамлын гаралтай сүү нэмнэ. Хутгагчаар сайн хольсны дараа ваннд хийгээрэй.