Нийтдээ 86 мянган хүн ажилладаг 5G тоног төхөөрөмжийн томоохон нийлүүлэгч Финландын харилцаа холбооны аварга компани бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болгон энэ алхамаа зарлаж, ажилтнуудынхаа тоог 72 мянгаан 77 мянга болтол бууруулах ажээ.
Энэ алхам нь компанид боловсон хүчний зардлыг 10-15 хувиар бууруулж, 2024 онд л гэхэд 400 сая евро (421.4 сая доллар) хэмнэнэ гэж компани таамаглаж байна.
Ерөнхийдөө энэ цомхотгол нь 2026 оны эцэс гэхэд компанийн зардлыг нийтдээ 1.2 тэрбум еврогоор (бараг 1.3 тэрбум доллар) бууруулах төлөвтэй байна. Компанийн зүгээс уг цомхотгох ажлыг нэн даруй хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Л.Сайнаа