Натали Холлоуэйг Арубад сураггүй болсноос хойш бараг хорин жилийн дараа түүний үхэлд сэжиглэгдэж байсан эр Алабамагийн өсвөр насны охин байсан түүнийг аймшигтайгаар хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн баримт бичигт илэрсэн байна. Жоран ван дер Слот Холлоуэйн гэр бүлийг залилан мэхэлсэн хэргээр лхагва гарагт холбооны шүүхэд гэм буруугаа хүлээсний дараахан уг мэдээлэл олон нийтэд ил болсон гэж хэлж болно.
Хэрэг явдлыг тодруулбал, түүнийг Холлоуэйгийн шарилын байршлын талаарх мэдээллийг ээж Бет Холлоуэйд нь зарж, 250 мянган ам.доллар өгөхийг завдсан хэрэгт буруутгаж байсан юм.
Өдгөө 36 настай Ван дер Слоот өсвөр насны охиныг бэлгийн харьцаанд орохоос татгалзсаны дараа Арубагийн далайн эрэг дээр чулуугаар хөнөөсөн гэж өмгөөлөгчтэй нь хийсэн ярилцлагын бичлэгтээ дурджээ.
Ван дер Слотын хэлснээр Холлоуэй тэр үед босохыг оролдсон ч түүний нүүр лүү өшиглөж, чулуугаар амийг нь бүрлэгжээ. Дараа нь тэр охиныг далайд хаяхаар шийдсэн байна. Холлоуэйн цогцос хэзээ ч олдоогүй шалтгаан нь энэ юм. 2012 онд Алабамагийн шүүгч түүнийг хууль ёсны дагуу нас барсан гэж зарлах захирамжид гарын үсэг зуржээ.
Ван дер Слот 2005 онд Холлоуэй, 2010 онд Перу эмэгтэй Стефани Флорес нарын амийг хөнөөсөн нь шүүгч Анна Манаског Ван дер Слотод холбооны хэргээр 20 жилийн хорих ялыг нэмж онооход хүргэсэн. Шүүгч хэлэхдээ, чи таван жилийн зайтай хоёр эмэгтэйг хөнөөсөн. Чамд хууль ёсны шийтгэлийг оногдуулна гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)