АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси нар Газын зурвас руу 20 хүртэлх ачааны машин тусламж үзүүлэхийн тулд Рафах гарцыг нээхээр тохиролцсон байна. Тусламжийн ачаа баасан гараг хүртэл дамжин өнгөрөхгүй байх магадлалтай гэж Байден зам засварын ажилтай холбогдуулан мэдэгдэв.
"Тэд ачааны машинуудыг нэврүүлэхийн тулд замаа засаж байгаад баяртай байна. Зам засварын ажил баасан гарагт дуучах төлөвтэй байгаа тул тэр үед л тусламж хүрэх газраа очих болно" гэж Байден сэтгүүлчдэд хэлэв.
Тэрбээр нэмж хэлэхдээ, 20 ачааны машин нь эхний тусламж байх болно. Бид нийтдээ 150 ачааны машин тусламж үзүүлнэ гэжээ.
Л.Сайнаа