"Game of Thrones" цувралын ямаачин дүрээрээ алдаршсан жүжигчин Даррен Кент 39 насандаа хорвоог орхижээ. Энэ мэдээг түүний Лондонд төвтэй Кэри Додд Ассошиэйтс агентлаг баталж, мягмар гарагийн өглөө сошиал сүлжээнд нийтэлсэн байна.
Тэд “Бидний хайрт найз, үйлчлүүлэгч Даррен Кент баасан гарагт амар тайван таалал төгссөнд гүнээ харамсаж байна. Түүний хажууд аав ээж, хамгийн сайн найз нь байсан. Бидний бодол, хайр энэ хүнд хэцүү үед түүний гэр бүлтэй хамт байх болно" гэжээ.
Мөн тус агентлагийн Instagram-д нийтэлсэн нийтлэлд “Даррен бол авъяаслаг жүжигчин, найруулагч, зохиолч төдийгүй миний уулзаж байсан хамгийн эелдэг хүмүүсийн нэг байсан. Түүний аяллын нэг хэсэг болсон нь завшаан, аз жаргал байлаа" гэсэн байв. Түүний үхлийн шалтгааныг тодорхойгүй байна.
Кент "Game of Thrones" цувралын ямаачны дүрд тоглосон. Түүний анхны дэлгэцийн бүтээл арваад жилийн өмнө "Shameless" цувралд гарч байжээ. Киноны бусад бүтээлд "Kiefer Sutherland" аймшгийн кино, "Mirrors" болон 2012 оны "Цасан цагаан ба анчин" зэрэг багтана.
Л.Сайнаа