2023 оны шилдэг баараар "Sips" шалгарч, Барселон дэлхийн шилдэг 50 баарны жагсаалтыг хэвээр хадгалж үлдлээ. Уг хүснэгтийг Лондон, Нью-Йоркийн баарууд удаан хугацаанд ноёрхож байсан нэр хүндтэй тул мягмар гарагт хийсэн уг мэдэгдэл нь Испанийн Космополит хотын хоёр дахь дараалсан ялалтыг бататгалаа. Өнгөрсөн жилийн шилдэг шагналыг хүртсэн "Trendy speakeasy Paradiso" энэ жил дөрөвдүгээр байр руу ухарчээ.
Сингапур дахь 1950-иад онд ашиглалтаас гарсан цахилгаан станцад мягмар гарагт зохион байгуулагдсан ёслол нь 14 жилийн түүхэнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Европоос гадуур анх удаа зохион байгуулагдаж байгаа тохиолдол болов. Жагсаалт сүүлийн жилүүдэд дарааллаа сонирхолтой байдлаар өөрчилж байгаа тухай зохион байгуулагчид хэлэв.
Азийн хэд хэдэн улс орнууд уг уралдаанд анх удаа онцолсоноос Сөүлийн нэгэн баар 18 дугаар байранд орсон байна. Энэ нь тус хот хамгийн өндөр амжилт үзүүлсэн тохиолдол байлаа. Бангкок дахь баар цэнгээний газар ч мөн адил гайхалтай үзүүлбэр үзүүлж, "Mahaniyom Cocktail Bar" 19 дүгээр байр, чимэг загвартай "BKK Social Club" 13 дугаар байранд орж, Азийн шилдэг баараар шалгарчээ.
Ялагчдыг нэрээ нууцалсан Дэлхийн шилдэг 50 баар академи буюу баарны эзэд, бармен, шүүмжлэгч зэрэг салбарын 680 гаруй зүтгэлтнүүд шалгаруулсан аж. Санал хураах тодорхой шалгуур байхгүй бөгөөд гишүүдээс хамгийн сайн баар таны хувьд хаана байсан тухай асуулгын аргаар дүгнэснээрээ онцлог юм.
Л.Сая