2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж.
Ийнхүү уншигч та бүхэнд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын тусгай сангуудад хэдэн төгрөгийг, хэрхэн хуваарилсныг хүргэе.
Засгийн газрын Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын зээлийн сан, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг нийт 20 гаруй сан бий. Тэгвэл ирэх жил дээрх 20 санд нийт 10 тэрбум 135 сая 800 мянган төгрөгийн зардал санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүний 93.7 хувь буюу 9,505.7 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 6.3 хувь буюу 630.1 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.
- Боловсролын зээлийн сан 126.3 тэрбум
- Нийгмийн даатгалын сан 5,145.5 тэрбум
- Соёл, урлаг хөгжүүлэх сан 0.8 тэрбум
- Засгийн газрын нөөц сан 80.0 тэрбум
- Нийгмийн халамжийн сан 2,389.6 тэрбум
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 84.3 тэрбум
- Эрүүл мэндийг дэмжих сан 10.0 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын сан 0.7 тэрбум
- Шинжлэх ухаан, технологийн сан 13.6 тэрбум
- Улсын авто замын сан 61.4 тэрбум
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 5.2 тэрбум
- Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан 0.4 тэрбум
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан 35.0 тэрбум
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан 200.6 тэрбум
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 0.6 тэрбум
- Спортыг дэмжих сан 1.2
- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан 7.9 тэрбум
- Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан 2.0 тэрбум
- Эрүүл мэндийн даатгалын сан 1.970.6 тэрбум
- Кино урлагийг дэмжих сан 0.1 тэрбум