Хорт утаа ялгаруулдаггүй автомашины нэр хүнд өссөөр байгаа ч цэнэглэх дэд бүтэц нь хязгаарлагдмал бартаат зам хийгээд хуурай газар цахилгаан машин жолоодох нь бараг боломжгүй юм. Гэвч Стелла Терра үүнийг өөрчилж чадахаар байна.
Хаки буюу Стелла Терра нэртэй ногоон жийп нь налуу дээвэр дээрээ нарны зайн хавтанг ашиглан цахилгаан батарейгаа цэнэглэдэг бөгөөд энэ нь бүхэлдээ нарны эрчим хүчээр холын бартаат зайд жолоодох боломжийг олгож байгаа дэлхийн анхны машин болж байна.
Эйндховены Технологийн Их Сургуулийн (TUE) оюутнуудын багийн бүтээсэн “дэлхийн анхны бартаат замын нарны эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгсэл” нь “зам бага хөгжсөн, эрчим хүчний сүлжээ тийм ч найдвартай биш” алслагдсан бүс нутгийг ийм төрлийн тээврийн хэрэглээр туулах болмжоор хангана гэж багийн менежер Тиеме Босман мэдэгдэв.
Тус багийнхан энэ сарын эхээр Марокко улсын хойд эрэг болон өмнөд хэсэгт орших Сахарын цөлийн хооронд 1000 гаруй км (621 миль) замыг туулж, уг машиныг амжилттай туршжээ. Босман хэлэхдээ "Марокко бол маш олон янзын ландшафттай, маш богино зайд өөр өөр гадаргуу бүхий замтай учир туршилт хийх таатаай орчин байсан" гэжээ.
Цахилгаан жийп нь ердийн цахилгаан тээврийн хэрэгслээс илүү хүнд бөгөөд ажиллахын тулд илүү том, илүү хүнд батерейг шаарддаг. Босман хэлэхдээ "Одоогоор SUV зах зээл өмнөх загварууд дээрээ шинэчлэгдэж байгаа бол бид үнэхээр эхнээс нь эхэлж, бүх зүйлийг өөрсдөө зохион бүтээдэг. Тээврийн хэрэгслийн жинг багасгах нь чухал байсан бөгөөд 22 оюутны баг элемент бүрийг хөнгөн, үр ашигтай болгоход анхаарлаа хандуулсан. Ердөө 2645 фунт (1200 кг) жинтэй Стелла Терра нь дундаж оврын жийпээс 25 хувиар бага жинтэй.
Стелла Террагийн техникийн менежер Боб ван Гинкелийн хэлснээр аэродинамик загвар нь ачаа тээшийг багасгаж, жинг нь бууруулахын тулд хөнгөн, бат бөх нийлмэл материалыг ашигласан аж.
Л.Сайнаа