Найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл "Сэр сэр салхи" 96 дахь удаагийн Оскарын наадмын "гадаад хэл дээрх кино" төрөлд Монгол улсыг төлөөлөн оролцоно. Оскарын наадам ирэх оны гуравдугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах юм.
П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан. Харин энэ удаад "Сэр сэр салхи" уран бүтээлээр гол дүрийн жүжигчин Б.Тэргэл "Алтан арслан" хүртсэн юм.
Сэтгэгдэл (1)