“Three’s Company” киноны жүжигчин, телевизийн хамгийн алдартай фитнесс эмэгтэйчүүдийн нэг Сюзанна Сомерс нас барсан тухай түүний төлөөлөгч, гэр бүлийн зүгээс мэдээлэв. Тэр 76 настай байсан.
“Сюзанна Сомерс 10 дугаар сарын 15-ны өглөө эрт гэртээ амар тайван таалал төгсөв. Тэрбээр 23 жилийн турш хөхний хорт хавдрын түрэмгий хэлбэрийн өвчинтэй тэмцэж, даван туулсан” гэж Хэй жүжигчний гэр бүлийн нэрийн өмнөөс хийсэн мэдэгдэлдээ бичжээ.
Долдугаар сард Сомерс хөхний хорт хавдар дахин туссан. Тэрбээр “Намайг ажлаасаа чөлөө авснаас хойш та нарын олонх нь миний эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн. Та бүхний мэдэж байгаагаар би хорин жилийн өмнө хөхний хорт хавдраар өвдөж байсан бөгөөд хааяа дахин өвдөж, би үүнийг таслан зогсоосоор байсан. Энэ бол миний хувьд шинэ газар биш. Би байлдааны хэрэгсэлээ хэрхэн өмсөхөө мэддэг, тулаанч хүн” гэж хэлжээ.
Тэрбээр анх 2001 онд энэ өвчнөөр өвчилсөн гэж Ларри Кингтэй хийсэн ярилцлагадаа дурджээ.
Л.Сайнаа