Rite Aid компани дампуурлаас хамгаалах 11-р бүлэгт ням гарагт өргөдөл гаргаж, эмийн дэлгүүрүүдээ хаах хүртэл эрсдэлтэй нүүр тулаад байна. Энэ нь хууль бус опиоидын жорыг бөглөсөн гэх үндэслэлтэй холбоотой бөгөөд асар өндөр торгуульд унасан аж.
Дампуурал нь гэнэтийн зүйл биш байсан. Түүний томоохон өрсөлдөгчид болох CVS болон Walgreens ч мөн адил олон асуудалтай тулгарч байна. Амазон болон Walmart, Target, Costco зэрэг томоохон сүлжээнүүд үндэсний хэмжээний эмийн сангийн сүлжээнээс татгалзаад байна.
Ерөнхийдөө Rite Aid нь өрсөлдөгчдөөсөө хамаагүй муу санхүүгийн нөхцөлд байгаа бөгөөд энэ салбарыг цохиж буй шуургыг даван туулж чадахгүйд хүрэв. Пүрэв гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд "стратегийн хувилбаруудыг" хайж байгаа тул сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа гаргах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү мэдүүлэгт тус компани өнгөрсөн улиралд алдагдал нь мэдэгдэхүйц өснө гэж найдаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь 2022 оны гуравдугаар сараас 2023 оны гуравдугаар сарын хооронд гурав орчим тэрбум доллар, энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд дахин 307 сая доллар алдсан гэж үзэж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Rite Aid бараг гурван тэрбум долларын алдагдал хүлээсэн гэсэн үг юм.
Өнгөрсөн зургадугаар сарын эхээр компани хамгийн сүүлд санхүүгийн тайлангаа гаргахад Rite Aid-ийн гар дээр ердөө 135.5 сая долларын бэлэн мөнгө байсан бөгөөд урт хугацааны өрийн үлдэгдэл 3.3 тэрбум доллар байсан нь компанийн хөрөнгийн үнээс бараг 1 тэрбум доллараар давсан үзүүлэлт байв.
Л.Сайнаа