Газын хойд хэсэгт байгаа бүх хүмүүс ойрын 24 цагийн дотор өмнө зүг рүү нүүх ёстой гэж Израиль мэдэгдэв. Энэ бүсэд хүн ам шигүү суурьшсан Газын хот багтдаг бөгөөд 1.1 сая орчим хүн буюу Газын зурвасын хүн амын тал орчим хувьд нь уг дайны уршиг нөлөөлөв.
Израилийн арми Газын зурвасын оршин суугчдад шууд хандаж, гэр орноо орхин аюулгүй газар луу нүүхийг уриалсан байна. НҮБ-аас энэхүү алхам нь "хүмүүнлэгийн сүйрлийн үр дагаварт" хүргэнэ гэдгийг анхааруулж, Израилийг нүүлгэн шилжүүлэх тушаалаа цуцлахыг уриалжээ.
Израиль улс ХАМАС бүлэглэлийг устгахын тулд Газын зурвас руу хуурай замын дайралт хийх төлөвтэй байгаатай холбогдуулан энэ уриалгыг гаргасан гэж олон үзэж байгаа. Харин ХАМАС бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Израилийн эсрэг 1300 хүний аминд хүрсэн халдлагын үеэр дор хаяж 150 хүнийг барьцаалж, Газын зурвас руу аваачсан байна. Палестины эрүүл мэндийн албаныхан Израиль хариу агаарын цохилт өгснөөс хойш Газын зурваст 1400 гаруй хүн амь үрэгдсэн гэх судалгааг гаргав.
Бөмбөгдөлт нь бүхэлдээ энгийн номхон иргэдийг алах шууд алхам гэж харагдаж байгаа бөгөөд хэрэв ХАМАС барьцаалсан бүх хүмүүсийг суллахгүй бол Израиль хоригоо цуцлахгүй гэж мэдэгджээ.
Тусламжийн албаны мэдээлснээр Газад хоол хүнс, ус хурдан дуусч, 50 мянган жирэмсэн эмэгтэй нэн шаардлагатай үйлчилгээнд хамрагдах боломжгүй "аймшигтай" нөхцөл байдалтай тулгарч байна гэж мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)