Францын засгийн газар Палестиныг дэмжсэн жагсаал цуглаан хийхийг хориглосон байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин дүрэм зөрчсөн гадаадын иргэдийг "системтэй"-гээр албадан гаргана гэж анхааруулсан бол Ерөнхийлөгч Эммануэль Макрон эв нэгдэлтэй байхыг уриалав.
Хориг тавихыг тушаасан Дарманин үүнийг эсэргүүцсэн хүмүүсийг "нийгмийн дэг журмыг алдагдуулж болзошгүй тул баривчлах ёстой" гэж мэдэгджээ. Гэвч Палестиныг дэмжигч бүлгүүд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд заналхийлэх эрсдэлтэй гэж үзэж, Палестины ард түмнийг дэмжсэн жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ гэдгээ амлалаа.
Жагсаалд оролцсон Шарлотт Вотиер "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид иргэний хууль ёсны улсын хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлж, жагсаал хийх эрхтэй улсад амьдарч байна. Нэг талд нь хориглож, нөгөө талд нь зөвшөөрөл олгох нь шударга бус" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)