Бямба гарагт Палестины Исламын зэвсэгт ХАМАС бүлэглэл Изриальд хил дамнасан урьд өмнө хэзээ ч байгаагүй гэнэтийн цохилт өгч, дайны нөхцөл байдал үргэлжилсээр байна. Халдлагад тэр даруй хариу арга хэмжээ авч буй Израиль ХАМАС бүлэглэлийн Газын зурвасын доор барьсан хонгилын нууц хэсгүүдэд цохилт өгч байна гэж мэдэгдэв.
"Газын зурвасыг энгийн иргэдэд зориулсан эхний давхарга, дараа нь ХАМАС-ын байгуулсан өөр давхарга гэж бод. Бид ХАМАС-ын байгуулсан хоёр дахь давхаргад хүрэхийг хичээж байна" гэж Израилийн Батлан хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт видео бичлэгтээ хэлэв.
"Эдгээр нь Газын энгийн иргэдэд зориулсан бункер биш. Энэ нь зөвхөн Хамас болон бусад террористуудад зориулагдсан бөгөөд ингэснээр тэд Израиль руу пуужин харваж, үйл ажиллагаагаа төлөвлөж, Израиль руу террорист ажиллагааг явуулж байгаа" гэж тэд мэдэгдэв.
Энэ хонгил нь ердөө 41 км (25 миль) урт, 10 км өргөн нутаг дэвсгэрт дамждаг гэж хайлтын системд бичжээ. Харин энэ судалгаа баттай биш тул Израиль "Газын метро" гэж нэрлэсэн уг хонгилын хэмжээ баршлыг хараахан төсөөлөөгүй байгаа гэж хэлж болно. Гэвч 2021 онд болсон мөргөлдөөний дараа IDF агаарын цохилтоор 100 гаруй км хонгилыг устгасан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ ХАМАС-ын барьсан уг хонгил нь 500 км үргэлжилсэн бөгөөд ердөө таван хувь нь л тэр үед цохигдсон гэж мэдэгджээ. Эдгээр тоо баримтыг харахад Лондонгийн метро нь 400 км урт бөгөөд ихэнхдээ газрын дээгүүр байдаг билээ. Тэгэхээр ямар том хэмээтэй хонгил гэдгийг та эндээс харьцуулж болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)