Байдены засаг захиргаа ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан цөөхөн хэдэн америкчуудын нөхцөл байдал, тэр дундаа Газад яг хэдэн террорист бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, тэдний бариьццалсан иргэд нэг дор хоригдож байгаа эсэх талаар тодорхой мэдээллийг хайж байгаа хэвээр байна гэж АНУ-ын албаны хүн CNN-д мэдэгдэв.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, одоогийн байдлаар Израильд сураггүй байгаа 17 америкчуудаас цөөхөн хэд нь ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа гэв.
Уг америкчуудын ихэнх нь Израиль-Америкийн давхар иргэншилтэй. Израилийн эрх баригчид Газад нийт 150 гаруй хүн барьцаалагдсан гэж үзэж байгаа юм.
Байдены засаг захиргаа Израилийг дэмжиж, цэргийн эд хөрөнгийг бүс нутаг руу шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байх үед АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд газар дээрх үнэн зөв дүр зургийг нэгтгэхийн тулд хөшигний ард улайран ажиллаж байна. Үүнд Газын зурваст хэчнээн америк хүн барьцаалагдсан, энэ талаар юу хийж болох вэ гэдгийг тогтоох зэрэг ажил багтана.
Сэтгэгдэл (5)