Ням гарагт Газад байрлаж буй Палестины зэвсэгт бүлэглэлийн гэнэтийн дайралт, хөгжмийн наадмын үеэр энгийн иргэдийг барьцаалж, хамгийн багадаа 260 хүний цогцос олдсоны дараа Израиль Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарласан билээ. Бэрхшээлтэй тулгарсан Израилийн аюулгүйн хүчнийхэн Газын зурваст хариу цохилт өгч, мөргөлдөөн ихтэй бүс нутагт хүчирхийлэл хурцдаж байгаа тул Израиль ойрын үед тус анклав руу хуурай замаар дайран орох болно гэж АНУ-ын албаныхан мэдэгдээд байна.
Израиль ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурвас руу аваачсан байж болзошгүй америкчууд зэрэг 100 гаруй барьцааны хүмүүсийг хайж байна. Ерөнхийлөгч Байден лхагва гарагт хэлсэн үгэндээ ХАМАС-ын үйлдлийг буруушаав. 2006 онд парламентын сонгуульд ялсныхаа дараа ХАМАС Израиль руу удаа дараа пуужин, миномётоор довтолж, эсэргүүцлийн хурц хэлбэрийг үзүүлсэн. Израиль нь галын өндөр хүч, пуужингийн бүслэлтээрээ хариу арга хэмжээ авч, олон улсын хамтын ажиллагааны стратегийн дагуу импортыг хориглож болон энгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Израилийн бүслэлт болон давтамжтай хариу цохилтууд нь Газын дэд бүтцийг үгүй хийж, бүс нутгийн иргэдийг амьдралын нөхцөл муутай байхад нөлөөлсөн. Даваа гарагт Израиль тус анклавыг бүрэн бүслэлтээ зарласан бөгөөд Батлан хамгаалахын сайд Йоав Галлант цахилгаан, хоол хүнс, түлшийг нь таслана гэж амлаад, ХАМАС-ын дайчдыг "зэрлэгүүд" гэж нэрийдэв.
ХАМАС гэж юу вэ?
ХАМАС буюу Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн нь 2.1 сая гаруй хүн амтай, 25 миль урт, хүн ам шигүү суурьшсан Газын зурвасыг удирддаг зэвсэгт бүлэглэл юм. Тэд 1987 онд Газын зурвас болон Баруун эрэг дэх Израилийн эзлэн түрэмгийллийн эсрэг Палестины анхны бослогын үеэр Лалын ахан дүүс хөдөлгөөний нэг салбар болон гарч ирсэн. Үүнийг Палестины шашны зүтгэлтэн Шейх Ахмед Ясин үүсгэн байгуулжээ. Түүний цэргийн жигүүр болох Иззедин аль-Кассамын бригад нь 1991 онд байгуулагдсан түүхтэй.
Палестины эрх баригчдаас ялгаатай нь ХАМАС бүлэглл Израилийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тус улсын тусгаар тогтнол үнэн хэрэгтэ Газар дундын тэнгисээс Иордан гол хүртэл үргэлжилсэн Палестин улсын газар нутгийг булаан авах үзэл дээр суурилсан гэж үздэг. Учир нь 1940-өөд оны үед тус газар нутаг бүхэлдээ Палистин улсын мэдэлд байв.
Израиль-Палестины мөргөлдөөн: Он цагийн хэлхээс
1997 оны аравдугаар сард АНУ ХАМАС-ыг террорист байгууллага гэж зарласан. Ираны дэмжлэгтэй тус бүлэглэл Израилийг байгаа болгож, тэсрэх бодис, пуужин ашигласан бөгөөд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, хүн хулгайлах үйлдэл газар авсан. ХАМАС 2006 онд Газад болсон сонгуульд ялалт байгуулж, Баруун эрэгт одоог хүртэл хяналтаа тогтоогоод байгаа Палестины гол нам болох Фатахыг ялсан юм.
Израиль олон жилийн турш ХАМАС-ын удирдагчдыг хайсаар ирсэн. 1997 онд Израилийн үндэсний тагнуулын агентлаг Моссад Йорданы нийслэл Амман хотод тэднийг хордуулан хөнөөх оролдлого хийснээс дээд албан тушаалтан Халед Мешал амьд үлджээ.
Израиль 2004 онд Ясин болон өөр нэг үүсгэн байгуулагч Абдель Азиз Рантиси нарыг хөнөөж, 2012 оны арваннэгдүгээр сард Хамас бүлэглэлийн цэргийн дарга Ахмед Жабариг хөнөөсөн байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)