Манай улс Замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хуулиа чангатгаж, согтуугаар жолоо барьсан иргэнд согтолтолтын зэргээс хамааран 1-5 жил хорих ял оноох тухай яригдаж байгаа. Дэмжих нэг нь байхад дэмжихгүй хүмүүс цөөнгүй. Тэгвэл АНУ-д жил тутам согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж хэр хэмжээний гарз учирдаг тухай судалгааг танилцуулж байна.
- АНУ-д согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн оролцоотой зам тээврийн ослын улмаас нас баралтыг 6.1 хувиар, зам тээврийн ослын улмаас нас баралтыг 4 хувиар бууруулсан байна.
- 2023 оны байдлаар АНУ-д өдөр бүр 37 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолоочийн буруутай үйлдлээс болж нас барж байна. Энэ нь 39 минут тутамд нэг хүн нас барж байгаа гэсэн үг юм.
- Зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дөрөвний нэгээс илүү буюу 31 хувь нь архинаас шууд хамааралтай юм.
- 2021 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 13,384 хүн нас баржээ.
- 2011-2021 он хүртэлх 10 жилийн хугацаанд жилд дунджаар 11 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас нас барсан байна.
- Өсвөр насны хүүхэд мөргөж гэмтээсэн дөрвөн тохиолдол тутмын 1 нь насанд хүрээгүй согтуу жолоочтой холбоотой
- Цусан дахь согтууруулах ундааны агууламж 0.10-аас дээш гарсан жолооч нар эрүүл ухаантай жолооч нараас 7 дахин их осолд өртдөг.
- Жилд 10 мянга гаруй америкчууд согтуу жолоочийн улмаас амь насаа алдаж байгаагийн 1000 орчим нь хүүхэд байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)