ХАМАС-ын дайчдын аймшигт халдлагын дараа өөрийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын төлөө Израиль Газын зурваст агаарын цохилт өгч, олон зуун объектыг цохиж, ойр орчмын байшин барилгуудыг сүйрүүлсэн билээ. Батлан хамгаалахын сайд Йоав Галлант "ХАМАС"-ын эсрэг тэмцэж буй цэргүүдэд тавих бүх хориг арга хэмжээгээ сулласан гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ халдлагыг "Маш бузар муугийн үйлдэл" гэж тодорхойлж, 14 америк хүн амиа алдаж, бусад нь Газын зурваст барьцаалагдсан болохыг баталжээ. Газад нийтдээ 100-150 хүн барьцаалагдсан гэж Израилийн албаны хүн мэдэгдэв.
Бямба гаргаас хойш Израилийн армийн радиогийн мэдээлснээр Израильд 1000 гаруй хүн, Газад 900 хүн нас барсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Л.Сайнаа