Мөөгний аймшигт дүр зураг, далайн эрэг дээр унасан орка эцсийн амьсгалаа авч байгаа, хадны орой дээр тулалдаж буй Нубийн янгир зэрэг нь энэ оны "Зэрлэг ан амьтдын шилдэг гэрэл зурагчин" уралдааны ялагч болсон зургуудын нэг юм.
Энэ жилийн аварга цолыг Францын усан доорх гэрэл зурагчин, далайн биологич Лоран Баллеста далайн ёроолд байрлах тах наймалж, нуруун дээр нь сэлж буй гурван алтан шар загасны гэрэлтсэн дүр төрхийг хальсанд буулгаснаараа шалгарчээ. Баллеста хоёр дахь удаагаа энэ шагналыг хүртэж байгаа. Тэрбээр анх 2021 онд энэ шагналыг хүртэж байв.
Уг уралдааны шүүгчдийн зөвлөлийн дарга, редактор Кэти Моран мэдэгдэлдээ "Талын хавчийг байгалийн орчинд нь ийм гайхалтай үзэсгэлэнтэй байдлаар амьд байхыг харах нь үнэхээр гайхалтай хэрэг байсан" гэжээ.
Энэ төрөл нь үлэг гүрвэлүүдээс ч илүү эртнийхэд тооцогддог. Хамгийн эртний чулуужсан хэлбэрүүд нь 475 сая жилийн өмнө үүссэн боловч одоо амьдрах орчныг сүйтгэж, хэт их загас агнуурын золиос болж байна. Дэлхийн олон оронд тах наймалжийн хөх өнгийн цусыг вакцин үйлдвэрлэхэд ашигласаар ирсэн.
Шалгарсан бусад гэрэл зургууд нь хүний үйл ажиллагаанаас болж зэрлэг ан амьтдад заналхийлж буй заналхийллийг дүрсэлсэн байна. Тухайлбал, Мексикийн ой модыг устгасан зурвас газар аялал жуулчлалын шинэ төмөр замын шугам тавих, Индонезийн нийслэл Жакарта хотыг дайран өнгөрдөг маш их бохирдолтой "Ciliwung" голын агаарын дүрслэл зэрэг болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)