Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг Улаанбаатар хотноо тоглогдохоор болжээ.
Тухайлбал, энэ сарын 28-наас эхлэн дөрвөн өдөр “Корпорейт конвеншн центр”-ийн их танхимд үзэгчдийн хүртээл болгох аж.
Зохиолч Б.Цогнэмэхийн зохиолоор бүтсэн энэхүү түүхэн жүжгийн гол дүр болон Хасуны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Тогтохжаргал тоглох юм. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа уг жүжиг Улаанбаатарт тун удахгүй тоглогдох талаар ярьж байсан билээ.