2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн:
- Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 25,289.8 тэрбум төгрөг
- Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2,070.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх онд аймаг, нийслэлд хуваарилсан хөрөнгө оруулалтын төсвийг танилцуулж байна.
- Архангай аймаг 310.6 тэрбум
- Баян-Өлгий аймаг 146.7 тэрбум
- Баянхонгор аймаг 228.8 тэрбум
- Булган аймаг 131.0 тэрбум
- Говь-Алтай аймаг 158.7 тэрбум
- Говьсүмбэр аймаг 99.2 тэрбум
- Дархан-Уул аймаг 279.5 тэрбум
- Дорноговь аймаг 105.6 тэрбум
- Дорнод аймаг 534 тэрбум
- Дундговь аймаг 114.5 тэрбум
- Завхан аймаг 158.3 тэрбум
- Орхон аймаг 115.0 тэрбум
- Өвөрхангай аймаг 305.5 тэрбум
- Өмнөговь аймаг 39.5 тэрбум
- Сүхбаатар аймаг 130.8 тэрбум
- Сэлэнгэ аймаг 173.6 тэрбум
- Төв аймаг 626.3 тэрбум
- Увс аймаг 170.9 тэрбум
- Ховд аймаг 372.1 тэрбум
- Хөвсгөл аймаг 383.9 тэрбум
- Хэнтий аймаг 1.145.5 тэрбум
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)