ЭШЛЭЛ 1
Бид авлига дээр нам харгалзахгүй тэмцэх ёстой. Бид асуудлыг нуугаад явж болохоор байсан. Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэт гээд ужгираад л байх байсан. Олон хүмүүс надад хэлдэг, нийгмийг их бухимдуулж байна, намынхаа нэр хүндийг унагааж байна. Намынхаа журмын нөхдийг хүнд байдалд оруулж байна гэдэг. Журмын нөхдөө УИХ-аас гаргах асуудал дээр санал хураалгаад сууж байсан.
ЭШЛЭЛ 2
Т.Бадамжунайгийн гэр бүлээс өшөө авна гэдэг мессееж сүүлийн үед олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайдад ч ирсэн байх. Хувь хүний хувьд ингээд яваад байх төвөгтэй. Наад суудал чинь үүрдийн биш ээ гээд мессеж бичдэг. Энэ ч үнэн.
ЭШЛЭЛ 3
Бид суралцах ёстой. Хөгжлийн банкны 1.5 тэрбумыг та бүхэн фракцаараа хувааж идсэн. 1.4 их наяд нь төлөгдөж, саяхан дефольтоос гарсан.
ЭШЛЭЛ 4
УИХ өөрсөддөө зориулаад Өршөөлийн тухай хууль баталсан. Ийм зүйл дахиж хэзээ ч гарч болохгүй.
ЭШЛЭЛ 5
Зарчим бол хоёр үзүүртэй байх ёсгүй. Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлыг ганцаараа мэдээд гарын үсэг зурсан. Зугтаасан учраас хэрэг нь прокурор дээр байгаа. Би хот дээр хэлж байгаа хатуу хандана.
ЭШЛЭЛ 6
Авлигачдаа цэвэрлэнэ. Ингэж байж Монголын төр тунгалаг болно.
ЭШЛЭЛ 7
Авлигатай холбоотой асуудалд Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд ажиллаад ирэхээр шахагдаад хэдэн авлигачид чарлаж байгааг ажиглаж байгаа. Би Ерөнхий сайд байхдаа хууль хяналтын байгууллагын мөрдөстнүүдээ хамгаална. Авлигачидтай тэмцэнэ. Би тэмцэлээсээ сөөм ч ухрахгүй.
ЭШЛЭЛ 8
Гадаад харилцааны яамаар дамжуулаад "Дэү" гэх компанийн мэдээллүүдийг авч байгаа. Энэ бол нэг удаагийн үйлдэл биш юм билээ. Энэ компаниудтай улстөрчид холбоотой байж магадгүй гэсэн эхний мэдээллүүдийг авсан.
ЭШЛЭЛ 9
Нийтийн тээврийг шинэчлэх энэ том төслийг УИХ баталж өгсөн. Автобусны квот Нийслэлийн ИТХ-д сууж буй зарим нөхдүүдийн бизнес болсоор удсан байна. Энэ асуудлыг нарийвчлан хөөхгүй бол асуудал ихтэй.
ЭШЛЭЛ 10
Ирэх жилийн сонгуулиар авлигачид аль аль намыг нь худалдаж авах гэж их юм болно шүү. Битгий гэнэдээрэй. Ардчилсан нам Эрдэнэбилэгээсээ хол байгаарай. Гуйж байна. Манай нам дотор байгаа системийн хүмүүсээ зайлуулах гэж үйлээ үзэж байна.
Сэтгэгдэл (7)