2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн:
- Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 25,289.8 тэрбум төгрөг
- Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2,070.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардлыг танилцуулж байна.
Д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Батлагдсан дүн (сая төгрөг) |
1 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга |
29,711.3 |
2 |
Монгол Улсын Их Хурлын дарга |
131,912.7 |
3 |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга |
4,068.6 |
4 |
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч |
28,675.2 |
5 |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга |
142,327.2 |
6 |
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга |
5,216.3 |
7 |
Улсын ерөнхий прокурор |
88,426,8 |
8 |
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга |
19,071.5 |
9 |
Монгол Улсын Ерөнхий аудитор |
41,435.6 |
10 |
Авлигатай тэмцэх газрын дарга |
45,847.7 |
11 |
Санхүүгийн зохицуулах хорооны дарга |
14,995.5 |
12 |
Төрийн албаны зөвлөлийн дарга |
6,226.4 |
13 |
Үндэсний статистикийн хорооны дарга |
21,628.6 |
14 |
Сонгуулийн ерөнхий хорооны дарга |
65,215.9 |
15 |
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга |
8,476.6 |
16 |
Монгол Улсын Ерөнхий сайд |
330,180.5 |
17 |
Монгол Улсын Шадар сайд |
280,812.1 |
18 |
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд |
87,648.9 |
19 |
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга |
102,249.4 |
20 |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд |
226,599.3 |
21 |
Гадаад харилцааны сайд |
194,190.4 |
22 |
Сангийн сайд |
4,557,661.9 |
23 |
Хууль зүй, дотоод хэргийн сайд |
1,388,359.1 |
24 |
Зам, тээврийн хөгжлийн сайд |
682,238.2 |
25 |
Батлан хамгаалахын сайд |
564,548.3 |
26 |
Боловсрол, шинжлэх ухааны сайд |
4,258,954.1 |
27 |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд |
60,235.3 |
28 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд |
528,522.5 |
29 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
3,942,221.9 |
30 |
Эрүүл мэндийн сайд |
1,651,185.1 |
31 |
Эрчим хүчний сайд |
359,758.8 |
32 |
Барилга, хот байгуулалтын сайд |
413,628 |
33 |
Соёлын сайд |
402,361.3 |
34 |
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд |
85,658.9 |
35 |
Шүүхийн сахилгын хорооны дарга |
4,037.0 |
36 |
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга |
146,521.2 |
37 |
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга |
11,287.0 |
38 |
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга |
56,229.2 |