БАРИМТ 1
Тавантолгой, Бортээгийн уурхайг түшиглэн “Админерал” ХХК-ийн барьсан баяжуулах үйлвэр нэг жилд таван сая тонн түүхий нүүрсийг баяжуулах хүчин чадалтай.
БАРИМТ 2
Энэ баяжуулах үйлдвэр нь Монголдоо хамгийн анхны, хамгийн том хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр.
БАРИМТ 3
Хуурай, нойтон, нунтаглах гэсэн гурван аргаар нүүрсийг баяжуулдаг бөгөөд хуурай арга нь байгаль орчинд ээлтэй, ус бага говьд тохиромжтой дэвшилтэт технологи.
БАРИМТ 4
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр барьсан “Админерал” ХХК-ийн өмчлөгч нь Монголын “Моновант” ХХК, БНХАУ-ын “Quzhou Longyuan Trading Co.,Ltd”, Хонгконгийн “Хонгконг Руйшен Глобал групп” ХХК.
БАРИМТ 5
Хуурай аргаар баяжуулах үйлдвэр нь Монголд анх удаа x-ray рентген туяа ашиглан нүүрс ангилан ялгах технологи нэвтрүүлсэн.
БАРИМТ 6
Бортээгийн уурхайн нүүрс үнслэг өндөртэй, сул коксжих эрчим хүчний нүүрстэй. Бортээгийн нүүрсний үнслэг 25-аас дээш хувь байдаг. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос үнслэгийг 10 хувь хүртэл бууруулна.
БАРИМТ 7
Бортээгийн уурхайг нээж ашиглах ТЭЗҮ 2020 онд батлагдсан.
БАРИМТ 8
Бортээгийн уурхайн нүүрсний үнслэг их чанараас шалтгаалаад хуурай аргаар баяжуулж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй хэмээн тусгасан байдаг.
БАРИМТ 9
Бортээгийн уурхайн баяжуулах үйлдвэрийн тендерийг гурван удаа зарласан. 2021 онд гурав дахь удаагаа зарлахад нь “Админерал” ХХК оролцож, ялсан.
БАРИМТ 10
Баяжуулах үйлдвэр барих газрын асуудал тендерт ялсных нь дараа ном журмын дагуу 2022 оны гуравдугаар сард шийдэгдсэн.
БАРИМТ 11
“Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр Бортээгийн уурхайн хаягдлын овоолгын дэргэд байдаг.
БАРИМТ 12
“Админерал” ХХК нь гаднын хөрөнгө оруулагчтай тул Монгол Улсын хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхгүй.
БАРИМТ 13
Гаднын хөрөнгө оруулагчтай аж ахуйн нэгжүүд газрыг тодорхой зорилгоор, тодорхой хугацаагаар ашиглах эрхтэй байдгийн дагуу “Админерал” Бортээгийн уурхайн хаягдлын овоолгын дэргэд 35 га газрыг ашиглахаар гэрээ байгуулсан.
БАРИМТ 14
Бортээгийн уурхайн дэргэд баяжуулах үйлдвэр барих зорилгоор ашиглах 35 га газрыг “Админерал”-д таван жилийн гэрээгээр өгсөн.
БАРИМТ 15
Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг барихад төсвийн хөрөнгөөс дэмжлэг аваагүй, Хөгжлийн банкнаас зээл аваагүй. 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Бортээгийн уурхай түшиглэн барьж байгаа.
БАРИМТ 16
Баяжуулах үйлдвэрийн төсөл ТЭЗҮ-ээрээ 53 сая долларын өртөгтэй. Үйлдвэрийг барьж эхэлснээс хойш 5 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн.
БАРИМТ 17
“Админерал” ХХК нь зөвхөн нүүрсийг баяжуулдаг. Нүүрс ухдаггүй, нүүрс зөөдөггүй.
БАРИМТ 18
“Админерал” ХХК-д нүүрс үарж борлуулах нэг ч гэрээ байхгүй.
БАРИМТ 19
“Админерал”-ын хөрөнгө оруулагч хоёр компани Хятадад байдаг баяжуулах үйлдвэрт туршилт хийх зорилгоор тус бүр 100 мянган тонн нүүрс авах гэрээ хийж, тус бүр 2.3 сая ам.долларын урьдчилгаа төлсөн.
БАРИМТ 20
“Админерал”-ын хөрөнгө оруулагч хоёр компанитай хийсэн гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” сарын дотор 100 мянган тонн нүүрс ачуулах байсан ч жилийн дараа 40 мянган тонн нүүрс л өгсөн. Гэхдээ 2 компанийн барьцааны 100 мянган ам.доллар “Эрдэнэс Тавантолгой”-д байгаа гэдэг.
БАРИМТ 21
Хуурай аргаар баяжуулах үйлдвэр нь нүүрс хүлээн авч бутлах, шигшин бүхэллэгээр ангилах, x-ray баяжуулалт, FX аргаар баяжуулалт, удирдлагын нэгдсэн төв, засварын цех, лаборатори гэсэн үндсэн цехүүдтэй. Үйлдвэр ашиглалтад орсноор 180 хүн ажлын байраар хангагдана.
БАРИМТ 22
Хуурай аргаар баяжуулах үйлдвэр нь нүүрс хүлээн авч бутлах, шигшин бүхэллэгээр ангилах, x-ray баяжуулалт, FX аргаар баяжуулалт, удирдлагын нэгдсэн төв, засварын цех, лаборатори гэсэн үндсэн цехүүдтэй. Үйлдвэр ашиглалтад орсноор 180 хүн ажлын байраар хангагдана.
БАРИМТ 23
Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон эхний жил нэг сая тонн, хоёр дахь жилд хоёр сая тонн, гурав дахь жилд таван сая тонн, нийтдээ найман сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой”-д баяжуулж өгөх үүрэгтэй.
БАРИМТ 24
“Админерал” ХХК-ийн барьж байгуулж буй нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр аравдугаар сарын сүүлээр ашиглалтад орно. Энэ төсөл ашиглалтад орсноор үйлдвэрийн ажилчид, инженер, технологич нар жилдээ 60-100 мянган долларын цалин авах боломжтой.