Францын нийслэл Парим хотын эргэн тойронд олон удаагийн бясааны дуудлага ирсний дараа албаныхан асуудлыг арилгахаар ажиллаж байгаа ажээ.
Энэ талаар Парис хотын орлогч дарга Эммануэль Грегуар "Хэн ч аюулгүй биш" хэмээх жиргээг өнгөрсөн баасан гарагт X дээр мэдэгдэв. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын хооронд зохицсон арга хэмжээ авахыг уриалж, шавьжтай тэмцэх талаар бага хурал зохион байгуулахыг Ерөнхий сайд Элизабет Борноос хүслээ. Францын Тээврийн сайд Клемент Бон мөн энэ долоо хоногт транзит тээврийн операторуудыг цуглуулж, асуудлыг хэлэлцэх болно гэжээ.
Хүн, амьтны цусаар хооллодог шавжнууд хурдны галт тэрэгнээс эхлээд автобус хүртэл хаа сайгүй мөлхөж байгаа нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй бичлэгүүдээс харагдаж байна. Тэднийг кино театрууд болон Шарль де Голль нисэх онгоцны буудал дээр ч харсан хүмүүс байгаа ажээ.
Тус хот 2024 оны Парисын олимпод бэлтгэж байгаа боловч ор хөнжлийн хорхой гэдгээр нь бидний сайн мэдэх бясаа, жоомтойгоо тэмцсээр байгаа нь олон улсын анхаарлын төвд байна. Гэвч орон нутгийн удирдлагууд эдгээр шавж нар хүнд гэм хоргүй гэх тайлбарыг өгөөд байгаа нь хачирхалтай.
Францын эрүүл мэндийн ANSES агентлаг 2017-2022 онд тус улсын нийт өрхийн 11 хувь нь 2017-2022 онд халдвар авсан гэсэн судалгааг өнгөрсөн долдугаар сард мэдээлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)