2021 онд алдарт дуучин Лэди Гагагийн франц бульдог үүлдрийн нохой хулгайд алдагдсан байдаг. Тэрбээр тухайн үед олж өгсөн хүнд 500 мянган ам.долларын шагнал амласан байдаг. Гэвч Лос-Анжелес мужийн шүүгч даваа гарагт уг шагналын мөнгийг нохойг нь олсон гэх эмэгтэйд өгөх шаардлагагүй гэж үзжээ.
Учир нь тухайн үед түүний нохойг олсон Женнифер Макбрайд гэх эмэгтэй үнэн хэрэгтээ хулгайлсан хэрэгтэн нь байсан гэнэ. Тэрбээр нохойг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
2021 оны дөрөвдүгээр сард нохой хулгайлсан хэрэгт албан ёсоор яллагдагчаар татагдсаныхаа дараа Макбрайд дуучин Стефани Жерманотта Гагагийн эсрэг 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шагналын мөнгийг олгоно гэсэн гэрээгээ зөрчсөн гэж мэдэгджээ.
Мөн худал амлаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, хохирлоо барагдуулах үндэслэлийг хүргүүлсэн байдаг. Удаан хугацаанд маргасны эцэст нэг талдаа шийдсэн нь энэ. Лос Анжелес дүүргийн прокурорын газраас мэдээлснээр Макбрайд хоёр жилийн турш тэнсэн харгалзах ял сонсоно гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)