ЭШЛЭЛ 1
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар ажиллах хугацаандаа бодлогын дэмжлэгийг үзүүлж, Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхмуудыг хийж чадсан.
ЭШЛЭЛ 2
Засгийн газрын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтад бодлого тусгаж 320 орчим тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байдаг.
ЭШЛЭЛ 3
Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдсэн.
ЭШЛЭЛ 4
Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-д хоёр удаа, Засгийн газрын гишүүнээр гурван жил ажилласан. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй Таван "ш" ажиллагаа, авлигал хүнд сурталтай тэмцэхэд оройлон ажиллаж буй улстөрч.
ЭШЛЭЛ 5
Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж Улаанбаатар хотын засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоно.
ЭШЛЭЛ 6
Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.
ЭШЛЭЛ 7
Би “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай ерөөсөө уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан юм билээ. Түүнийг Дарханаас гарсан улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг авсан.
ЭШЛЭЛ 8
Автобустай холбоотой тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж оролцоогүй. Оролцох ч боломж байхгүй. Миний хариуцдаг чиг үүрэг биш.
ЭШЛЭЛ 9
Сошиалаар намайг зориудаар автобусны хэрэгт холбон бичиж байна. Би нийтийн тээврийн салбарт ямар нэгэн байдлаар ажиллах нь бүү хэл санаархаж бодож үзээгүй.
ЭШЛЭЛ 10
Д.Сумъяабазар дарга ёсзүйн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөж байна гэсэн тайлбар хэлсэн. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүйг хэлэх нь зүйтэй.
Сэтгэгдэл (2)