"Лхам" галерей Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 14-26-нд зохион байгуулна.
Парисын урлагийн долоо хоногийн үеэр гаргаж буй эл үзэсгэлэнгийн куратороор доктор Кристианна Бонин ажиллаж буй. Энэхүү үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн найман уран бүтээлчийн бүтээлүүдийг толилуулна. Үзэсгэлэнгийн нэр монголчуудын зан үйл болох сүүн цацал өргөх ёсыг бэлгэджээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд oлон улсын музей, галерейн удирдлагууд, кураторууд болон Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиан Сүрүн нар оролцох юм. Үзэсгэлэн гарах хугацаанд Куратор Кристианна Бонин болон Төв Азийн орчин үеийн урлагийн олон улсын мэргэжилтнүүдийн яриа, ярилцлага зэрэг хөтөлбөр үзэгчдэд хүрнэ.